ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Целлюлитээс урьдчилан сэргийлье

    Целлюлит гол төлөв эмэгтэйчүүдэд тохиолддог. Эрэгтэй хүний биеийн 12% өөхөн эд эзэлдэг байхад эмэгтэйчүүдийнх 25% байдаг. Цаашлаад эрэгтэйчүүдийн өөхөн эд бүсэлхий, гэдэс, мөрөнд хуримтлагддаг бол эмэгтэйчүүдийнх гуя, өгзгөнд хуримтлагддаг.

    Шалтгаан

    Өөх тосны солилцоог хямралд оруулж, улмаар целлюлит үүсэх шууд, эсвэл шууд бус шалтгаан болдог хүчин зүйлүүд:

    • Дааврын тэнцвэр алдагдах. Өндгөвчний үйл ажиллагаа алдагдсанаас цусан дахь эстроген ихсэнэ
    • Бамбай булчирхайн өвчин дотоод шүүрлийн булчирхайн бусад хямралууд
    • Цусан дахь альбумин нэртэй уургийн агуулга буурах зэрэг уургийн солилцооны хямрал
    • Удамшлын хүчин зүйл
    • Зохисгүй хооллолт
    • Гиподинамия буюу хөдөлгөөний дутагдал
    • Архаг стресс
    • Архаг ядаргаа

    Эмчилгээ

    Эмчилгээг эхлэхийн өмнө гоо сайхны эмчтэй заавал уулзаж зөвлөгөө авах ёстой. Целлюлитийн шалтгаан маш өргөн хүрээг хамардаг болохоор эмчилгээг зөвхөн тухайн хүний биеийн онцлогт тохируулан хийдэг. Эмчилгээний арга нь өнөөдөр хэдэн арваар тоологдох болсон. Эдгээрээс мезо засал, целлюлипизийн арга нь нэлээд өргөн ашиглагддаг.

    Урьдчилан сэргийлэлт

    Целлюлитээс сэргийлэх хамгийн сайн арга нь эрүүл амьдралын хэв маягийг баримтлах явдал юм. Өнөөдөр целлюлит үүсэхийн эсрэг үйлчилгээтэй олон тос, түрхлэг байдаг бөгөөд тэдгээрийг пилингтэй хамт ашиглахад целлюлит үүсэхээс сэргийлж чаддаг.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй