ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүүхдэдээ элэгний котлет хийж өгөөрэй

    Хүүхдийнхээ хоолны жорыг долоо хоног бүр нэгийг нэмж байгаарай. Энэ нь таны хүүхдийн эрүүл мэндэд ихээхэн ач холбогдолтой. Тиймээс энэ удаа бид таны хүүхдэд зориулан шинэ хоолны жорыг танилцуулж байна. 

    Бэлтгэх арга: 

    Бод ба бог малын элгийг цэвэрлэж угаасны дараа 2-3 минут чанана. Чанаж хөргөсөн элгийг жижиглэн хэрчиж дэвтээсэн талхны хамт машиндана. Машиндсан элгийг давс, сонгиноор амталж холино. Бэлтгэсэн шанзыг котлетны хэлбэрт оруулж, нунтаг хатаамжинд өнхрүүлж, бага тосонд 2 талд нь хайрс болтол нь шарна. Бэлэн котлетыг нухсан төмс, жигнэсэн байцаагаар хачирлаж, цөцгийн тос буюу цагаан сүмс дусааж өгнө. Нэгээс дээш насны хүүхдэд 7-14 хоногт нэг удаа нухаштай өгнө.

    Орц:

    Элэг  165 гр

    Сонгино дунд зэргийн  1/6

    Давс чимх

    Сүү хоолны халбагаар 1

    Талх 1 хэрчим

    Нунтаг хатаамж хоолны халбагаар 1

    Тэжээллэг чанар:

    Ууураг 27.0 гр,

    Тослог 8.1 гр,

    Нүүрс ус 36.7 гр,

    Илчлэг 327.0 ккал

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй