
Тэрээр бүргэдийн баярт оролцсон сэтгэгдлээ Facebook хуудастаа бичсэн бөгөөд Монголын 40 шилдэг анчид бүргэдийн баярт оролцож байхад 13-хан настай энэ бяцхан охин түрүүллээ шүү дээ. Хэлэх ч үг алга үнэхээр гайхамшигтай. Тэд тэмцээнд оролцохын тулд 40 км холоос морио унаад ирж. Биширмээр их тэсвэр тэвчээр хатуужил гэж бичжээ.

Мөн Монгол улс үзэсгэлэнтэй бас соёлын их өвтэй, өнөөг хүртэл уламжлалаа хадгалж чадсан гайхалтай орон юм. Би энд байгаадаа баяртай байна гэсэн байна, энэ бяцхан охин миний аялалыг сэтгэл хөдөлгөм, омогшмоор болгож чадлаа гэсэн байна.

Энэ жилийн Бүргэдийн баярын ялагчаар тодорсон 13 настай Н.Айшолдан охин Баян-Өлгий аймгийн Алтан цөгц сумын харъяат бөгөөд энэ охины “Бүргэдийн ан”-д бэлдэж байгаа зураг нь өнгөрсөн жил BBC телевизээр цацагдаж олныг гайхшруулж байсан билээ.





МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт