Булган авто замын боомтоор дөрөвдүгээр сарын 29-ний өдөр БНХАУ-ын гурван иргэн БНХАУ руу хил нэвтрэх үедээ 15 кг байгалийн чулууг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг хилчид илрүүлж, Гаалийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Мөн тус боомтоор дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Ховд аймгийн Булган сумын иргэн Б нь ХОҮ 48-14 улсын дугаартай автомашинд чонын арьс хоёр ширхэг, бугын эвэр нэг ширхэг, цагаан өнгийн байгалийн чулуу 30 кг-ыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг хилчид илрүүлэн Булган сумын Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгөөд байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт