ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Энэ жил 1 дүгээр ангийн 380 орчим бүлэг нэмэгдэнэ

    2015-2016 оны хичээлийн жилийн  хувьсах зардал, төсвийг  бодитой төлөвлөх,  бүлэг дүүргэлтийн нормыг баримтлах, хичээлийн ээлжийн тоог  аль болох нэмэгдүүлэхгүй байх зорилгоор нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлтийг зохион байгуулж байна. Нийслэлийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлт 04 дүгээр сарын 27-ноос эхэлсэн бөгөөд 05 дугаар  сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

    Энэ хичээлийн жилд  12 дугаар ангийг 5963 суралцагч,  9 дүгээр ангийг  20114 суралцагч   төгсөх юм.  2015-2016 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх 6 настай 27614 хүүхэд, 10 дугаар ангид 16091 суралцагч элсэх судалгаа гарсан бөгөөд сургуулиудад 380 орчим бүлэг нэмэгдэхээр  байна.

    Нэгдүгээр ангид 2009 оны 1 дүгээр сарын 1-нээс  2009 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх  хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлж байгаа бөгөөд 5 настай буюу 2010 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй ажээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй