ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ноцтой ослын улмаас жолооч амиа алджээ

    Говь-Сүмбэр аймгийн Шивээ говь сумын нутаг 21 дүгээр зөрлөг, засмал зам дээр УНЭ 22-52 улсын дугаартай Клугер автомашин, УНХ 19-44 улсын дугаартай Кровн загварын автомашинтай мөргөлдсөн ноцтой олсол өчигдөр гарчээ. Осол болж зорчигч нь хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газрынхан өчигдөр 10:47 цагт хүлээн авч 5 албан хаагч, 1 автомашинтай очиход УНЭ 22-52 улсын дугаартай Клугер загварын автомашины жолоочийн хажуу суудалд сууж явсан зорчигч Ч-ийн хөл нь хавчуулагдсан байсныг гаргаж, жолооч Б, цээж, дал хэсгээрээ гэмтэж, шокын байдалтай байсныг зүрхний эм уулгаж эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн байна. Харамсалтай нь УНХ 19-44 улсын дугаартай Кровн загварын автомашины жолооч М автомашин дотроо нас барсан байжээ. Онцгой байдлын албан хаагч нар цогцсыг гаргаж цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй