Хэрвээ та өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч, зөв хоололтыг эрхэмлэдэг бол дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу? Хоол идсэний дараа доор бичсэн гурван зүйлийг хэзээ ч битгий хийгээрэй.
Унтах
Хоол идсэний дараа хэвтэж, унтах нь хоол боловсруулах эрхтэнд муугаар нөлөөлдөг гэдгийг анхаараарай. Яагаад гэвэл таныг унтаж байх үед ходоод хэвийн үйл ажиллагаа явуулах ямар ч чадваргүй болдог. Тиймээс орой бүр хоол идээд унтчихдаг зуршилтай хүмүүс ходоодны ямар нэгэн асуудалтай байдаг.
Сэлэх
Хоол идсэний дараа цус нь хүний ходоодонд очиж хоол боловсуурлах эрхтэнд чухал нөлөө үзүүлдэг. Харин энэ үед усанд сэлж байгаа таны биед цусны урсгал нэмэгдэж таны бие стрессдэж эхэлнэ. Иймээс хоол идсэний дараа усанд сэлэх хэрэггүй.
Жимс идэх
Хүмүүс ихэнхдээ хоолны дараа ямар нэгэн жимс, десерт идэх зуршилтай байдаг. Харин хоолны дараа идсэн жимсийг ходоод урт хугацааны турш хадгалах хэрэгтэй болдог. Үүний үр дүнд таны биед хорт бодис хуримтлагдаж эхэлдэг юм. Тиймээс жимсийг аль болох хоол идэхийн өмнө болон 2 цагийн дараа идэж байх нь зүйтэй. Түүнээс өлссөн үед жимс идэх нь ходоодонд ямар ч асуудал үүсгэдэггүй ажээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт