ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Олон улсын конгресст Монголын илтгэл шилдэг 8-д шалгарлаа

    Дөрвөн жилд нэг удаа болдог дэлхийн мэдрэлийн мэс заслын эмч нарын конгресс энэ жил Солонгосын Чежү хотноо зохион байгуулагдлаа. Тус конгресст Ази Европын өндөр хөгжилтэй нийт 28 орны мэдрэлийн мэс заслын эмч нар оролцож 437 илтгэл ирүүлсэнээс шилдэг найман илтгэл шалгаран конгрессийн чуулган дээр хэлэлцэгдсэн байна. Шалгарсан найман илтгэлийн дотор Гранд Мед эмнэлгийн нуруу нугасны мэс заслын их эмч Б.Нурбекийн “Нуруу нугасны бичил мэс заслын” тухай илтгэл багтсан байна. Энэ нь Гранд Мед эмнэлгийн нуруу нугасны мэс засал дэлхийн жишигт нийцэж хүлээн зөвшөөрөгдөж байгаагийн нэг илрэл юм. Шилдэг найман илтгэлд Монгол, Энэтхэг, Солонгос улсын илтгэлүүд тус тус түрүүлжээ. Гранд Мед эмнэлэг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Монгол, Солонгос эмч нарын баг оношилгоо, эмчилгээний хамгийн орчин үеийн тоног төхөөрөмж, технологи ашиглан нуруу нугасны бичил мэс засал, үений мэс засал, үений дурангийн хагалгааг олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгэн ард иргэддээ эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Ийнхүү Монголынхоо нэрийг олон улсад сайнаар дуурсгаж байгаа “Жигүүр Гранд Групп"-ийн “Гранд Мед” эмнэлгийн хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье.   

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй