Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн нутаг “Дарамын шанд” гэдэг газар /сумаас төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/ гарсан хээрийн түймрийг 4 дүгээр сарын 29-ний өдрийн 19:58 цагт цурамд оруулсан боловч тус сумын Шинэбулаг багийн нутаг “Чулуут” гэдэг газар 5 дугаар сарын 1-ний өдрийн 15:42 цагт цурмаас дахин ассан байна. Энэ дагуух дуудлагыг тухайн өдрийн 15:45 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч 39 албан хаагч, Аврах тусгай ангийн 12 албан хаагч, Цагдаагийн газрын 18 албан хаагч, Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн 72 албан хаагч, орон нутгийн 259 иргэн, 34 автомашин, нийт 400 хүн, 45 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 5 дугаар сарын 3-ны өдрийн 20:30 цагт бүрэн унтраажээ. Ингэснээр Сүхбаатар аймгийн түймэр бүрэн унтарлаа.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт