ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Э.Бат-Үүл татан буулгах комиссыг томиллоо

    Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Татан буулгах ажлыг зохион байгуулах комисс томилох тухай” А/382 дугаар захирамж гаргаж, “Улаанбаатар сан” орон нутгийн өмчит аж  ахуйн тооцоот  үйлдвэрийн газрыг татан буулгах ажлыг зохион  байгуулах комиссын бүрэлдэхүүнийг баталлаа.

    Татан буулгах үйл ажиллагааг хуулийн дагуу зохион  байгуулж, дараахь ажлыг хийж  гүйцэтгэхийг комисст даалгав.

    Үүнд:

    • Татан буугдаж  буй  хуулийн этгээдийн балансад бүртгэлтэй эд хөрөнгийг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ажиллагсад эх үүсвэрийн хамт, нийслэлийн Өмчийн харилцааны газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эх үүсвэрийн хамт, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн нэгж”, нийслэлийн Архивын газарт  тус тус балансаас  балансад шилжүүлэх
    • Байгууллагын хаалтын баланс гаргаж, Байгууллагын бичиг баримтыг архивлан Нийслэлийн Архивын газарт шилжүүлэх
    • Татан буугдаж  буй  хуулийн этгээдийг Улсын бүртгэлээс хасуулах ажлыг зохион  байгуулах

    Дээрх захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж  ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад үүрэг болгожээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй