ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Боксчин Pacquiao мөрний гэмтэлтэй байсан гэжээ

    Түүхэн дэх хамгийн агуу боксын тулаан гэгдээд байсан  Manny Pacquiao,  Floyd Mayweather нарын тулаан 12 үеийн турш тун өрсөлдөөнтэй болж америкын тамирчны ялалтаар өндөрлөлөө. Гэвч Pacquiao тоглолтын дараа "Би хожсон гэж бодсон. Тэр юу ч хийгээгүй шүү дээ" гэж хэлэн шуугиан тариад авлаа.

    Мөн Pacquiao "Би мөрний гэмтэлтэй байсан учраас ялагдсан. Би шалтаг тоочих гэсэнгүй. Гэхдээ нэг гартай тулалдах үнэхээр хэцүү байлаа" гэж хэлжээ. Тэрээр тоглолт болохын өмнөх өдөр мөрөндөө гэмтэл авсан байна. "Гэмтэл авсанаа эрт мэдэгдээгүй нь түүний буруу" гэж тэмцээн зохион байгуулагчид хэлжээ. 

    Pacquiao эхний үеүүдэд илүү идэвхитэй довтолж байсан ч Floyd Mayweather ухаалаг тоглолт үзүүлж тоглолтын хэмнэлийг өөрийн гартаа оруулж чадсанаар шүүгчид дуу нэгтэйгээр америк тамирчинд ялалт өгсөн юм. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй