Хүний гарын хуруунуудын харьцаа хувийн зан чанарыг тодорхойлдог. Ядам, долоовор, дунд хуруунуудын харьцааг ерөнхийд нь гурав хувааж болно. Та зүүн гараа ажиглаад өөрийнхөө тухай уншаарай.

Ядам хуруу нь долоовор хуруунаасаа урт бол дур булаам, шантрашгүй байдаг. Тэд ямар ч нөхцөлд өөрийнхөө тухай ярьж байдаг хүмүүс. Аливаа асуудлыг хамгийн сайн шийдэж чаддаг. Маш өрөвч, нинжин сэтгэлтэй, эрдэмтэн, инженер, цэрэг мөн үгийн сүлжээ маш сайн бөглөдөг хүмүүс байдаг.
Ядам хуруу нь долоовор хуруунаасаа богино байдаг хүмүүс өөртөө маш их итгэлтэй, бүгдийг жин тан хийдэг хүмүүс байдаг. Аливаа зүйлийг ганцаараа хийхийг илүүд үздэг. Хийж байгаа зүйлд нь садаа болоход үнэн голоосоо дургүй. Тэд үргэлж өшөө илүү зүйл хийхийг хүсч явдаг.
Ядам долоовор хуруу нь ижил түвшинд байдаг хүмүүс энх тайван-хайрыг эрэлхийлэгч байдаг. Маш сайн зохион байгуулалттай, илүү зүйл хүсдэггүй, хүмүүстэй маш сайн зохицож чаддаг. Хамгийн сайн хамтрагч, хос, түнш байдаг. Гэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Тэд энх тайвныг эрхэмлэдэг ч огцом ууртай тул сайхан сэтгэлийг нь хөдөлгөөд байж байсан нь дээр.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт