Өнөөдрөөс эхлэн хилийн мэргэжлийн хяналтын байцаагч болон гаалийн байцаагч нар хилээр нэвтэрч байгаа зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг хамтран шалгаж байх боллоо. Энэ тухай тушаалд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Цэнгэл нар гарын үсэг зурсан байна.
Өөрөөр хэлбэл гаалийн байцаагч шалгасны дараа Мэргэжлийн хяналтынхан шалгадаг, үүний дараа гаалийнхан дахин очиж татвар ногдуулдаг байсан нь бизнес эрхлэгчдэд цаг хугацаа алдах зэргээр хүндрэл учруулдаг байлаа. Мөн гаалийн байцаагч шаардлагатай гэж үзвэл Мэргэжлийн хяналтын байцаагчдад мэдэгдэн хилээр нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгсэл, барааг шалгуулдаг байсан нь хорио цээртэй зүйл, халдварт өвчин тархах эрсдэл бий болгож байв. 
Үүнээс урьдчилан сэргийлэх, олон улсын гэрээ хэлэлцээр, зарчмын дагуу хил дээрх хяналт шалгалтыг зохицуулахаар Боомтын үндэсний зөвлөлийн 2015 оны 08 дугаар тогтоол батлагдан хилээр нэвтэрч байгаа зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг Хилийн мэргэжлийн хяналт болон гаалийн байгууллага нэг зэрэг хамтарч шалгахаар өөрчилжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт