АНУ-ын одон орон судлаачид манай галактикийн төвд оршдог сөнөсөн оддын асар том оршуулгын газрыг илрүүлсэн байна.
Нью-Йорк дахь Колумбийн их сургуулийн одон орон судлаачид NuSTAR сансрын дуран авианы тусламжтайгаар хар нүхний ойролцоо байх тод цэгийг харж тэр нь асар их “үхсэн” оддын бөөгнөрөл болохыг тогтоожээ. Уг цэгийг эрдэмтэд өмнө нь илрүүлсэн ч чухам юу болохыг тогтоож чадахгүй байсан юм. Учир нь сансрын дуран авианы хүчин чадал нь хүрэхгүй байсан юм.
Уг хар цэгээс ялгарах цацраг нь зөвхөн ганц эх сурвалжаас бус олон эх сурвалжаас гарч байгааг нээсэн байна. Ингэснээр тэр хар цэг нь хэдэн мянган сөнөсөн оддын бөөгнөрөл болохыг мэдсэн ажээ.
Хар нүхний ойролцоо сөнөсөн оддын оршуулгын газрыг илрүүлсэн нь маш чухал нээлт бөгөөд одоогийн онол ёсоор бол “үхсэн” од нь ийнхүү олж тогтоогоод байгаа сөнөсөн оддоос даруй хэд дахин бага байх учиртай юм. Хэрэв энэ нээлт албан ёсоор батлагдвал манай галактик болох Сүүн замын талаарх ойлголтыг өөрчлөх шаардлагатай болно.
Эх сурвалж: informing.ru
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт