Хэдий сайн "жүжигчин" байлаа ч гэсэн худлаа ярьж байгаа хүн эдгээр хөдөлгөөнүүдийг өөрийн мэдэлгүй хийсээр байдаг байна. Хэн нэгний биеийн хэлийг нь анзаарснаар худлаа ярьж байгааг хялбархан мэдэж болох сэтгэл судлаачдын зөвлөгөөг хүргэе.

Эрдэмтэн Dr. Phil, "Нүүрэндээ, ялангуяаа хамартаа олон дахин хүрэх нь худлаа ярьж байгаагийн шинж" гэж хэлжээ.

Та худлаа инээх, сэтгэлээсээ инээх хоёрыг ялгаж чадах уу? Сэтгэлээсээ инээж байгаа хүний нүүрний бүх булчин ажиллаж, нүдэнд нь инээмсэглэл тодордог. Харин худлаа инээж байгаа хүний ам нь инээж байгаа юм шиг харагддаг.

Худлаа ярьж байгаа хүн мөрөө бага зэрэг хавчих хөдөлгөөн хийдэг байна.

Хөлөө савчих нь тэр хүнд тухгүй мэдрэмжтэй байгааг харуулдаг. Худлаа ярьж байгаа хүн хөлөө савчдаг байна. Мэдээж бүжиглээгүй тохиолдолд шүү дээ.

Таныг асуулт асуух үед толгойгоо гэлжийлгэх юм уу, арагш болгож эсвэл тонгойж байвал худлаа хариулт хэлж байна гэсэн үг.

Хэрэв нүд рүү чинь харж чадахгүй дальдраад байвал худлаа ярьж байна гэсэн үг.

Худлаа ярьж байгаа хүмүүс өөрийгөө өмөөрдөг. Тэд бурууг таньд тохохыг хичээдэг учраас хуруугаараа чичлэх нь их байдаг байна.

Худал ярьж байгаа үед биеийн хэм өөрлөгддөг учраас маш их хөлөрдөг байна.

Худлаа ярьж байгаа хүн сандардаг учраас ярьж байхдаа гараа хаа хамаагүй хөдөлгөдөг.

Уруулаа цорвойлгож байгаа бол худлаа ярьж байна гэсэн үг.

Байхгүй түүхийг зохиож ярьж байгаа учраас ээрч, гацдаг байна.

Ярилцаж буй сэдвээс өөр сэдэв рүү хазайх нь худалч хүний хийдэг үйлдэл.

Худлаа ярьж байгаа хүн өөрийгөө хамгаалж бусдыг буруутгадаг.

Худал ярьж байгаа хүн товч ярьдаггүй. Жиш: "Үгүй, тэгээгүй" гэхийг "Би юу гэж тэгж байх юм юу яриад байна" г.м.

Ихэнх худлаа ярьж байгаа хүн асуултыг асуултаар хариулах болон хэлснийг давтаж хэлдэг.

CNN агентлагийн хэлснээр худлаа ярьж байгаа хүн "би" гэж хэлдэггүй гэнэ. Жиш: "Би чамайг буруутай гэж мэдэж байна" гэхийн оронд "Чи буруутай" гэдэг.

Худлаа ярьж байгаа хүн өөрийн яриандаа анхаарлаа төвлөрүүлж бусдыг сонсдоггүй байна.

Заримдаа худал ярьж байгаа хүн ярилцаж байхдаа ном, компьютер, аяга зэргийг өмнөө барьж тавьдаг байна.

Худалч хүмүүс "Яг үнэнийг хэлэхэд", "Яг үнэндээ бол" гэж ирээд л худлаа ярьдаг байна.

Хэрэв та худлаа ярьж байгааг нь мэдсэн бол удаан харьцаад хэрэггүй. Та худлаа ярьж байгаа хүмүүсийн хөдөлгөөнийг ажигласаар байгаад бусад энгийн хүмүүсийг худлаа ярьж байгаа мэт хардаг болно.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт