Эмэгтэйчүүдийн хувцас үйлдвэрлэл бол урлаг юм. Хэв маяг, загвар, даавууны чанараас гадна өнгөнд дизайнерууд маш их анхаарлаа хандуулдаг. Учир нь бүсгүй хүний өмссөн хувцас түүний тухай хүүрнэн өгүүлж байдагт байгаа юм. Сэтгэл зүйчид эмэгтэй хүний зан чанар, түүний сонгосон хувцасны өнгө хоёрын хооронд харилцан хамаарал байдаг хэмээн ярьдаг. Тэгэхээр эмэгтэй хүний өмссөн хувцасны өнгө түүний дотоод сэтгэлийг илтгэдэг ажээ. Өөрөөр хэлбэл бүсгүйчүүд өөрийн мөн чанар, дотоод ертөнц, зан чанартаа тохируулж хувцас сонгодог байна. Ихэнх эмэгтэйчүүдэд нэг өнгө давамгайлсан хувцас байдгийг та тэдний хувцасны шүүгээнээс харж болно.
Улаан өнгө
Эмэгтэй хүний шүүгээнд улаан, түүнтэй ойролцоо өнгөтэй хувцас илүүтэй байх юм бол тэр бүсгүй хүчтэй бие хүн, удирдагч шинжтэй гэж уншиж болно. Ийм бүсгүйчүүд тууштай, өөртөө итгэлтэй, түрэмгий, эрчүүдийн анхаарлыг ямагт татаж байдаг. Улаан өнгөнд дурлагч бүсгүйчүүд үнэний төлөө зогсдог, сул дорой нэгнийг хамгаалдаг, сөргөлдөгч чанартай байдаг гэнэ. Эрүүл мэндийн хувьд улаан өнгө нь хүний энергийн түвшинг нэмэгдүүлж байдаг.
Улбар шар өнгө
Улбар шар болон үүнтэй ойролцоо өнгийн хувцас өмсдөг эмэгтэйчүүд үргэлж бусдын анхаарлын төвд байхыг хичээдэг. Тэд компанийн уураг тархи байдгаас гадна, бусдыг өөртөө татах чадвартай, олон нийтийн харилцаанд өөрийгөө таниулж чаддаг хүмүүс аж. Ийм өнгийн хувцас голчлон өмсдөг эмэгтэйчүүдийн зөн билэг, совин нь илүү өндөр хөгжсөн байдаг гэнэ. Тэдний дутагдалтай тал бол хоёр нүүр гаргах хандлага юм.
Тод шар өнгө
Тод шар өнгөнд дурлагчид оюуныг илүүд үздэг. Ийм эмэгтэйчүүд ухаалаг, оюунлаг, хурдан шийдвэр гаргадаг, мөн өөрийгөө дөвийлгөх хандлагатай байдаг аж. Тэд мөн аливаа зүйлд дасан зохицох чадвартай, бусадтай хялбархан ойлгоцдог, баримт нотолгоо дурдах дуртай. Сул тал нь хэтэрхий сониуч, урсгалаараа явах хандлагатай.
Бор өнгө
Бор өнгөнд дурлагч эмэгтэйчүүд олон нийтийн арга хэмжээнд оролцох дуртай, хаана ч зохицох чадвартай хүмүүс юм. Хээнцэр, ганган байх гэхээс илүүтэй энгийн байхыг чухалчилдаг. Тэдний дутагдал бол хайхрамжгүй байдал нь юм.
Ногоон өнгө
Ногоон өнгөнд дурлагсад нэр хүндийг эрхэмлэдэг, хичээнгүй, ихэмсэг, өгөөмөр хүмүүс юм. Тэдний хувьд амьдралд өөрийгөө хэн бэ гэдгийг нотлох нь чухал. Сэтгэл зүйчид ногоон өнгийг тайвшруулагч, эвлэрлийн өнгө гэдэг. Дөлгөөн тогтуун, бусадтай нийцтэй эмэгтэйчүүд энэ өнгийг сонгодог.
Хар өнгө
Үнэнч байдал, хашир, нямбай зан чанарыг энэ өнгө илэрхийлдэг. Энэ өнгөнд дуртай эмэгтэйчүүд гадаад ертөнцөөс өөрийгөө тусгаарлах хүсэлтэй, бие даасан, ихэмсэг, наргианч, нэгэн хэвийн амьдралд дургүй ажээ.
Хөх өнгө
Хөх өнгө нь уран сэтгэмж, оюун санаа, сэтгэлгээний мөн чанарыг илэрхийлдэг. Энэ өнгөнд дурлагч эмэгтэйчүүд бага зэрэг нууцлагдмал, гунигламтгай, даруухан хүмүүс байдаг. Энэ өнгийн хувцсыг ихэвчлэн эрдэмтэн, бизнес эрхлэгчид, аялагчид, бүтээлч эмэгтэйчүүд сонгодог байна. Хөх өнгө нь тайвшруулдаг өнгө юм. Ялангуяа цусны даралт ихтэй хүмүүсийг ийм өнгийн хувцас өмсөхийг зөвлөдөг.
Цагаан өнгө
Цэвэр ариун байдлыг цагаан өнгө илэрхийлж байдаг. Энэ өнгөнд дуртай эмэгтэйчүүд юм бодолгүй ил тод ярьчихдаг, тусч, шударга хүмүүс юм. Тэд хаа явсан газраа бусдын анхаарлыг татаж байдаг гэнэндүү гэмээр зантай ч цаанаа бол маш зарчимч байдаг. Тогтвортой амьдралыг зорилгоо болгодог.
Саарал өнгө
Энэ өнгө нь хувь хүний дотоод зөрчилдөөнийг илэрхийлдэг. Барьцгүй гэж хэлж болно. Бусадтай дотно биш, мөн чанараа нуудаг, хаалттай, албархуу эмэгтэйчүүд саарал өнгөнд дурладаг аж. Гэхдээ тэд ийм байснаараа өөрийнхөө эрх чөлөөг тунхаглаж байгаа хэрэг юм.
Нил ягаан өнгө
Нил ягаан нь бага зэрэг нууцлаг өнгө бөгөөд энэ өнгөнд дурлагч эмэгтэйчүүд шүтлэгтэй, оюунлаг хүмүүс юм. Ийм эмэгтэйчүүд бага байхаасаа л эхлээд өөрийгөө бусдаас өвөрмөц, ондоо гэж үздэг. Тэд материаллаг зүйлсийг илүүд үзэхээс илүүтэй өнөөдрөөрөө амьдрахыг хүсдэг байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт