Британийн эрчүүдийн сэтгүүл FHM-ээс дэлхийн хамгийн дур булаам бүсгүйгээр Английн залуу жүжигчин 27 настай Michelle Keegan-ийг нэрлэжээ. Тэрээр BBC-ийн цуврал "Ordinary Lies" хэмээх киногоороо үзэгчдэд хэдийнээ танил болсон.
Үүнээс гадна телевизийн олон ангит "Coronation Street" киноны Tina McIntyre-ийн дүрээр үзэгчид анддаггүй. Түүний дур булаам төрх, төгс бие галбир, намирсан хар үс, эелдэг зөөлөн төрх нь олны анхаарлыг ямагт татдаг.
Тус жагсаалтыг Британийн эрчүүдийн сэтгүүл FHM-ээс өнгөрсөн долоо хоногт зарлажээ. Харин өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 30-нд "Дэлхийн 100 дур булаам бүсгүй"-г тус сэтгүүлээс нэрлэх юм байна.





МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт