Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, дараахь асуудлуудыг хэлэлцлээ.
Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын ажил эхлүүлсэн, үргэлжлүүлсэн зөрчлийн тухай асуудлыг Улаанбаатар хотын ерөнхий архитектур бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж танилцууллаа.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар нийслэлийн нутаг дэвсгэрт зөрчилтэй, зөвшөөрөлгүй баригдаж буй барилгуудын талаарх мэдээллийг нэгтгэж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах үүргийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт өгсөн юм.
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 4 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд хийсэн шалгалтаар нийслэлийн нутаг дэвсгэрт зөрчилтэй 33 барилга баригдаж буйг тогтоожээ.
Үүнээс:
Батлагдсан Архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг, төсөл, Барилгын ажил, эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй-16 барилга
Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй-17 барилга
Зөрчилтэй барилгуудыг дүүргээр нь ангилвал:
Баянгол дүүрэг - 7
Баянзүрх дүүрэг - 9
Сүхбаатар дүүрэг - 2
Сонгинохайран дүүрэг - 7
Хан-Уур дүүрэг - 7
Чингэлтэй -1 тус тус байна.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд, Зөрчилтэй барилга, байгууламжтай холбоотой асуудалтай нийслэлийн Засаг дарга долоо хоног бүр тогтмол танилцдаг болох, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын газраас гаргасан хяналт, шалгалтын дүнг нягталж эцсийн байдлаар гаргасан мэдээллийг олон нийт, банк, санхүүгийн байгууллагад мэдэгдэхийг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгийн асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгалаа.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт