”Онлайн эрх чөлөө” олон улсын бага хурал анх удаа Улаанбаатар хотноо энэ сарын 4, 5-нд зохион байгуулагдахаар болжээ. Тус хуралд 60 гаруй орны төр засаг, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцох бөгөөд одоогийн байдлаар 300 гаруй гадаад, дотоодын хүмүүс бүтргүүлсэн байна. Хурлын үеэр манай хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмнө тулгарч байгаа асуудлыг хэлэлцэж, шийдэх ямар гарц байгааг ярилцах юм. Хурлын үеэр Монгол руу хөрөнгө оруулалт татах боломж байгааг мэргэжилтнүүд онцолж байна. ”Онлайн эрх чөлөө” олон улсын бага хуралд ЮНЕСКО-гийн гүйцэтгэх захирал, Европын хамтын ажиллагааны байгуулага, Хэвлэлийн эрх чөлөөний албаны дарга, "Интернейшнл Транспаренси", "Амнести Интернейшнл" гэх зэрэг томоохон байгууллагуудын төлөөлөл оролцоно.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт