Налайх дүүргийн 5 дугаар хороо, Бүс нуурын орчмын авто зам дээр “ГАЗ-66” загварын автомашин, “Toyota Estima” загварын автомашинууд мөргөлдөж хүн хавчуулагдаж, гэмтсэн байна гэсэн дуудлага 29-ний өдрийн 13:43 цагт Онцгой байдлын хэлтэст иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал, унтраах, аврах 28 дугаар ангийн 9 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр “Toyota Estima” загварын автомашинд зорчиж явсан иргэн С /39 настай, эрэгтэй/ нас барсан байсныг гаргаж авчээ. Цогцсыг дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлсэн бөгөөд уг осолд хэрэг үүсгэн шалгаж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт