ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хувцас хүүхдийн сэтгэл зүйн хөгжилд нөлөөлдөг

    Зарим эрдэмтэд хувцас бол бусдад болон өөрт нөлөөлөх сэтгэл зүйн хүчтэй арга зам гэж үздэг. Хувцас нь тодорхой мэдрэмжийг илтгэж байдаг хэмээн тэд мөн баталдаг.   Хувцаслалтаар нь хүний ​​зан чанар, оюун ухаан, сэтгэл санааны төлөв байдлыг тодорхойлж болдог ажээ.

    Гэсэн хэдий ч олон эцэг эх хүүхдийнхээ хувцаслалтад төдийлөн ач холбогдол өгдөггүй. Үнэндээ хувцас нь хүүхдийн сэтгэл зүйн хөгжил, зан чанарт тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлдэг байна.

    Хүүхдэдээ өмсгөж буй хувцас нь тэдний гоо зүйн мэдрэмж, өөрийгөө илэрхийлэх чадварт нь нөлөөлдөг болохыг эцэг эхчүүд мэдэх хэрэгтэй. Хүүхдийн тань хүрээлэл, эргэн тойрон дахь орчин түүнийг хувь хүн болгон төлөвшүүлдэг. Тиймээс сургууль, цэцэрлэг, гудамжинд өмсөх хувцас нь тун чухал. Даашинз л бол даашинз гэсэн сэтгэхүйгээр хандаж үл болно. Хүүхдэд өмсгөсөн хувцасны өнгө хүртэл түүний зан чанар, ааш араншинд нөлөөлж ирээдүйд ямар хүн болоход нь бэлтгэж байдаг.

    Хүүхдэд сонирхсон, дуртай хувцсыг нь өмсүүлэхэд өөрсдийгөө яг л том болчихсон юм шиг сэтгэж, өөртөө илүү итгэлтэй болдог байна.  Хүүхэд өөрийнхөө өмссөн хувцаснаасаа ичдэг бол тэр нь эргээд түүний сэтгэл зүй, зан суртахуунд нь нөлөөлдөг. Ийм учраас хүүхэд өмссөн хувцсандаа сэтгэл хангалуун байх ёстой юм. Ийм байлгахын тулд үнэтэй брэндийн хувцас гэхээс илүүтэй өөрийнх нь өмсөхийг хүссэн загвар, өнгийг чухалчлах хэрэгтэй. Спорт загварын хувцас өмсөх сонирхолтой бол аль болох түүнийг нь өмсгөх хэрэгтэй гэсэн үг юм.  

    Ихэнх тохиолдолд эцэг эхчүүд хүүхдэдээ ах, эгчийнх нь хуучин багадсан хувцас өмсгөх, дэлгүүрээс хувцас авахдаа шороо тоос нь мэдэгдэхгүй гээд бараан өнгийн, хэдэн жил өмсөхийг нь бодож томдсон, хэлхгэр хувцас сонгох, бүр цаашилвал эрэгтэй эмэгтэй хүүхдийнх нь мэдэгдэхгүй хувцас авч түүнийгээ өмс гэж тулгадаг. Энэ нь хүүхдийн сэтгэл зүй, оюун санааны бүтцэд нөлөөлж, цаашилвал өөрийгөө үл хүндэтгэх, итгэлгүй болох, бүр хүйсийн баримжаагаа алдахад хүргэх сэдэл болж өгдөг ажээ.  

    Тухайлбал хослол өмсөх дуртай хүүхэд спортлог хувцас өмсдөг хүүхдээс илүүтэй тайван, дөлгөөн байдаг. Энэ мэтчилэн хүүхдийн өмссөн хувцас зан суртахуунд нь нөлөөлдөг болохыг сурган хүмүүжүүлэгчид анзаарчээ. Ерөнхий боловсролын сургууль албан ёсны форм, хувцастай байдаг нь ч учир шалтгаантай юм.  

    Мөн хүүхдийн өмсөж буй хувцасны өнгө түүний зан аашинд нөлөөлдөг байна. Жишээ нь, сэтгэл судлаачид хүүхдэд хар өнгө давамгайлсан хувцас бүү өмсгөж байгаарай гэж зөвлөдөг. Ийм өнгө хүүхдэд гунигтай мэдрэмж үүсгэж, эцэст нь сэтгэл гутралд хүргэдэг байна. Мөн улаан өнгийн хувцаснаас болгоомжлох хэрэгтэй. Улаан өнгө нь хүүхдийг түрэмгий болгодог ажээ.  Энэ хоёр өнгөнөөс аль болох татгалзах хэрэгтэй юм.

    Эцэст нь хэлэхэд хүүхдэдээ хувцас авахдаа тэдний хүсэл эрмэлзлийг сонсож, нас, биед нь тохирсон, хар, улаан өнгө давамгайлаагүй хувцас сонгоорой гэж зөвлөж байна.  

    Мария Мареева

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй