ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Увсад гурван түймэр гарч хоёрыг нь унтраалаа

    Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт дараалсан олон түймэр гарч өдгөө ганцаас бусдыг нь бүрэн унтрааж, цурманд оруулаад байна. Хүний болгомжгүй үйлдлээс болж гарч буй галын аюул, түүнээс үүдсэн хор хохирлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөр бүр ярьж, анхааруулсаар байгаа. Харамсалтай нь зүүн аймгуудад түймэр багастал баруун аймгуудад ихсээд эхлэв. Увс аймагт гурван ч ой хээрийн түймэр гарч Онцгой байдлын албан хаагчид, иргэдийн хүчээр нэг түймрийг өнөө өглөө 06:30 цагт бүрэн унтрааж, нэгийг нь цурманд оруулсан бол нөгөө түймэр нь ассаар байна.    

    Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу багийн нутаг “Улаан-Эрэг” гэдэг газар 4 дүгээр сарын 27-ны өдрийн орой ой, хээрийн түймэр гарч 23:02 цагт дуудлага авсан тус аймгийн Онцгой байдлын газрын 15 албан хаагч, орон нутгийн 83 иргэн нийт 98 хүн, 15 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

    Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн нутаг “Мөстийн-Эхэн” гэдэг газар 4 дүгээр сарын 27-ны өдрийн үдэш ой, хээрийн түймэр гарч 18:45 цагт дуудлага хүлээн авсан тус аймгийн Онцгой байдлын газрын 17 албан хаагч, орон нутгийн 83 иргэн нийт 100 хүн, 12 техник хэрэгсэлтэйгээр ажилласнаар 28-ны өдрийн 21:43 цагт түймрийг цурамд оруулжээ.

    Увс аймгийн Тэс сумын 8 дугаар багийн нутаг “Ногоон машин” гэдэг газар 4 дүгээр сарын 28-ны өдрийн орой хээрийн түймэр гарч 23:30 цагт дуудлага хүлээн авсан Хилийн цэргийн 0311 дүгээр ангийн 4 албан хаагч, орон нутгийн 12 иргэн нийт 16 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллан өнөө өглөөний 06:30 цагт түймрийг унтрааж чадсан байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй