Эмэгтэйчүүд, бүсгүйчүүдийн хамгийн чухал эрхтэн бол хөх юм. Ялангуяа тун удахгүй ирэх хөөрхөн баяцхан үрээ хүлээж суугаа бол та дараах зөвлөгөөг уншаарай. Учир нь төрөлтийн дараа хүүхдээ буруу амлуулах, буруу хөхүүлснээс үүдэх хүндрэл бэршээл их байдаг. Иймээс та энэ бүхэн урьчилан сэргийлэх зөвлөгөөг хүргэж байна.
Хөхний толгойг яаж гаргах вэ?
Эх хүүхдээ хооллохоос өмнө хөхний толгойг эмэрч татах дасгал хийж товойлгох буюу гар болон цахилгаан саалтуур, тариур, насосны тусламжтайгаар хөхний толгойг гаргаж болно. Хөхний сүүгээ саах нь хөхийг сул байлгаж хүүхэд хөхөхөд хялбар болохоос гадна сүүний гарцыг хэвийн байлгахад тусална. Хүүхэд хөхөө хөхөхийн тулд ганц хөхний толгойг бус хөхний нөсөөт хэсгийг хамт үмхэж хөхдөг. Хөхөх тусам хөхний толгойг улам нааш сунгаж гаргадаг.
Хөхний толгой гаргах дасгал
Хөхний толгойн хоёр талд хоёр гарын долоовор хурууг тавьж хоёр тийш нь бусад хэсгийн арьсыг доод эдтэй нь татна. Энэ дасгалыг хөхний толгойн эргэн тойронд хийх бөгөөд таван минутаар хоёр удаа хийнэ.
Хөхний товчийг бага зэрэг сунгах, эргүүлэхдээ өвдтөл хийж болохгүй.
Хөх чинэрч хавдахад яах хэрэгтэй вэ?
Төрсний дараа 2-5 дахь хоногт хөх томорч сүүгээр дүүрч, заримдаа өвдөж улайж хатуурч халуун болдог. Энэ байдлыг хөхний чинэрэлт гэх ба эх хүүхэд хоёр салангад хөхийг хөхүүлэхгүй байгаа үед үүсдэг. Хөхний чинэрэлтийг багасгахад гараар болон саалтуураар байнга сааж сулална. Хэрэв хүүхэд хөхөж байвал ойр ойрхон хөхүүлнэ.
Бүлээн шүршүүрт орж бүлээн жин хөхөн дээрээ тавина. Хүзүү нуруунд иллэг хийх, хөхний толгойг эмэрнэ.
Хөхний иллэг хийх дасгал
Хатуурч зангирсан газар нь гараа хагас атгаж хөхний эргэн тойронд зөөлөн иллэг хийнэ. Мөн хөхний толгой руу чиглэсэн зөөлөн иллэг хийнэ
Хөх саах:
Хөх саахад бэлтгэх зүйл
Хөхний саалтуур, тариур, насос, сүү сааж хадгалах цэвэр тагтай сав юмуу аяга. Гэрийн нөхцөлд сүүг саах саваа буцалсан усаар сайтар ариутгасан байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт