ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    2015 оны зуны загварын чиг хандлага

    Дэгжин хээнцэр бүсгүйчүүддээ 2015 оны зуны загварын чиг хандлага trend-ийг танилцуулж байна. 

    Бүсгүйчүүд маань зун, хаврын улиралд хамгийн сайхан хувцаслахыг эрмэлздэг шүү дээ. Тэгвэл та ойрын хугацаанд зуны хувцас гутлаа худалдаж авахаар дэлгүүр хэсэх гэж байна уу?

    Энэ зуны загварын өнгө төрхийг эрхэмсэг бүсгүйчүүддээ хүргэж байна.   

    2015 оны гутлын trend 

    Энэ зуны гутлын trend урьд урьдийн зуны загваруудаас илүү хурц тод өнгөний шийдэл, этгээд содон хэлбэр төрхийг илэрхийлнэ. Нарийн шөвх үзүүртэй өндөр загвараас илүүтэй өргөн, бүдүүн өсгийтэй мөн индүүн ултай сонин содон чимэглэл ихтэйгээрээ онцлог юм байна. Магадгүй та хараад яаж ийм гутал өмсөөд  хотын гудамжаар явах вэ? хэмээн уулга алдаж мэднэ.  

    2015 оны даашинз  

    Энэ зуны trend өнгө бол цагаан өнгө, тэр дундаа цагаан өнгийн даашинз. Хэрвээ таны хувцасны шүүгээнд цагаан өнгийн даашинз байхгүй бол яг одоо та нэгийг нэмэх хэрэгтэй болжээ. Цагаан өнгө бол цэвэр ариун, гэнэн цайлган, эрх танхи төрхийг илэрхийлдэг бөгөөд цагаан даашинз өмссөн та улам л дур булаам, үзэсгэлэнтэй харагдана гэдэгт итгэлтэй байна. 

    Мөн бүдэг яагаан, улбар шар өнгөнүүд энэ зуны trend өнгө байх юм. Энэ өнгө орсон ямар ч хувцас таныг дэжин, өөртөө итгэлтэй, ялдам харагдуулах болно. 

    Эх сурвалж: fashionwinsum.com

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй