ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Б.Сэр-Од ”Рио 2016” олимпод орох эрхээ авлаа

    Германы Гамбург хотноо зохион байгуулагдсан Марафон гүйлтийн тэмцээнд оролцсон манай тамирчин Б.Сэр-Од 2.10.15 цагийн амжилтаар VI байранд орж "Рио 2016" олимпийн наадмын А нормативийг биелүүлжээ. Ингэснээр тэрээр Монгол Улсаас олимпийн эрх авсан хоёр дахь тамирчин болж буй юм.

    МУГТ Б.Сэр-Одын хувьд зуны XXI Олимп түүний дөрөв дэх удаагийн олимп болж байна. Дашрамд дурдахад Гамбургийн 30 дахь удаагийн марафонд 20 мянга гаруй гүйгч хүчээ сорьсноос Лукас Ротич 2.07.11 цагийн амжилтаар нэгдүгээр байранд орсон байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй