ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Баруун аймгуудад ойн түймэр гарч эхэллээ

    Өчигдрийн байдлаар баруун гурван аймагт ой хээрийн түймэр асч буй тухай мэдээлэл ОБЕГ ирсэн байна. Өнөө өглөөний 08:00 цагийн байдлаар тус гурван түймрийг унтраахаар нийт 98 хүн, 15 техник хэрэгслийг дайчлаад байна.

    Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн “Их-Өл” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 4 дүгээр сарын 27-ны өдрийн 18:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашинтай, Ренчинлхүмбэ сумын 8 иргэн, 1 автомашинтай  Цагааннуур сумын 10 иргэн, 8 мотоциклтой, нийт 30 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр;   

    Увс аймгийн Сагил сумын Баянзүрх  багийн нутаг “Мөстийн-Эхэн” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 4 дүгээр сарын 15-ны өдрийн 18:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 30 иргэн, 2 автомашинтай, нийт 47 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр;

    Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу багийн нутаг “Улаан-Эрэг” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 4 дгээр сарын 27-ны өдрийн 23:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 8 иргэн, 1 автомашинтай, нийт 21 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй