Луувантай ээдэм нь таны хүүхдийг сульдаа, тураал, суулгалт өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
Бэлтгэх арга: Сайн чанарын лууванг ялган авч бүлээн усаар сайн угааж нимгэн хальслаад дахин угааж 25-30 минутын турш тагтай саванд болтол нь чанана. Болсон луувангаа машиндах буюу модон нухуураар сайтар нухна. Дараа нь ээдмээ мөн сайтар нухаад түрүүчийн нухаж бэлтгэсэн луувантайгаа хольж элсэн чихрээр амтлан, хэлбэрт оруулан таваглана.
Хүүхдэд 7-8 сартайгаас эхлэн нэмэгдэл хоолонд орсон үед долоо хоногт 2-3 удаа өгнө. Сульдаа, тураал, суулгалт өвчтэй хүүхдэд эмчилгээний журмаар өгнө.
Орц:
Лууван дунд зэргийн 1 бүтэн, ½
Өрмийг нь авсан сүүний ээдэм \3 аяга сүүг ээдүүлэн авсан байх.\
Элсэн чихэр цайны халбагаар 1
Тэжээллэг чанар:
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт