Манай улсад гэр бүлийн хүчирхийлэл хөдөө орон нутаг, хот хороолол гэлтгүй газар авсаар байна. Хүчирхийллийн хохирогчдын дийлэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд бөгөөд сүүлийн жилүүдэд хүчирхийллийн хэлбэр улам хүнд хэлбэр рүү шилжиж амь насаараа хохирох, бэртэж гэмтэх тохойлдол ихээр бүртгэгдэх болжээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 1505 бүртгэгдэж, 49 хүн амиа алдсан байна.
Нийгмийг түгшээсэн энэхүү асуудлаар "Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүдийн клуб" өнгөрөгч бүтэн сайн өдөр "Хөөрхөн Зүрхнүүдийн Аян" ТББ-ын тэргүүн, сэтгэл зүйч, сэтгэл засалч А.Хонгорзултай уулзаж "Жендэрт суурилсан хүчирхийллийг мэдэх нь" сэдвийн хүрээнд ярилцжээ.

Энэ үеэр хамгийн онцолж чухалчилсан зүйл бол "Хүүхдийн хүмүүжил"-ийн талаарх асуудал байсан юм. Гэр бүлийн хүчирхийллийг ирээдүйд таслан зогсоох хамгийн үр өгөөжтэй арга бол ирээдүйд эцэг эх болох хүүхдүүдээ бид өнөөдөр зөв хүмүүжүүлэх ёстой хэмээн уг уулзалтад оролцсон эмэгтэйчүүд санал нэгдэж үзэл бодлоо хуваалцжээ.

"Хүчирхийлэгч аавтай байсан хүүхэд ирээдүйд мөн л хүчирхийлэгч болох магадлал 100 хувь байдаг. Иймээс бид өнөөдөр хүүхдийн хүчирхийллийг зогсоож тэднийг зөв хүмүүжүүлэх хэрэгтэй" гэж "Хөөрхөн Зүрхнүүдийн Аян" ТББ-ын тэргүүн, сэтгэл зүйч, сэтгэл засалч А.Хонгорзул энэ үеэр онцоллоо.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт