Халх голын хөвөөнд Ерэн баатар төржээ
Халх голын хөвөөнд Ерэн баатар нойрсжээ
Хан тэнгэрт цойлж Ерэн хөшөө гэрэлтжээ хэмээн Ш.Сүрэнжавын "Ерэн баатрын дууль"-д тухайн үеийн халх голын дайны талаар дүрслэн бичсэн байдаг.
Тэгвэл энэ сарын 30 хүртэл Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд тухайн үеийн дайны талаарх Монгол ба Орос зураачдын “Халх гол” үзэсгэлэн үргэлжилж байна. Тус үзэсгэлэнд 60 гаруй уран бүтээлчийн 80 орчим бүтээл тавигджээ. Уран зураг, зураасан зургийн төрлүүд багтсан байна.

Үзэсгэлэнгийн зорилго залуу үедээ түүхийн асар том эмгэнэлт үйл явдлын тухай таниулж хойшид ахмад үеийнхээ дайчин баатарлаг гавьяа, үйл хэргийг мартахгүй байхад чиглэгдэж байна. Үзэсгэлэнгийн бүтээлүүд реалист арга барилаар зурагдсан бөгөөд дайны хүнд хэцүү үе, гашуун зовлонг туулаагүй хүмүүст тод томруун харуулах зорилготой юм.


МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт