Тамхины утаанд 4000 гаруй хорт бодис агуулагддаг ба эдгээрийн 50 гаруй нь хүний биед хорт хавдар үүсгэгч бодис юм. Хэдийгээр та өөрөө тамхи татддагүй ч гэсэн таны эргэн тойронд байгаа хүмүүс тамхи татаж, тэр орчинд нь та байгаа бол дам тамхидалтанд өртөж байна гэсэн үг юм. Дам тамхидалт нь хүүхэд, насанд хүрэгчдэд амьсгал, зүрх судасны өвчин үүсгэж үхэлд ч хүргэх аюултай гэдгийг мартаж болохгүй.
ДЭМБ-ийн тогтоосноор дэлхий нийтийн хүүхдүүдийн тэн хагас нь буюу 700 сая гаруй хүүхдүүд сургууль дээр, олон нийтийн газар ямар нэгэн байдлаар дам тамхидалтанд өртөж байна гэсэн судалгаа байна. Тиймээс та хүүхдээ болон өөрийгөө тамхи татдаг газар бүү байлгаарай.
Тамхи татдаг орчинд араагжуулагч, агаар сорогч, үнэр дарагч алийг нь ч сонгосон хангалттай өөрийгөө болон хүүхдүүдээ хамгаалж чадахгүй. Харин 100 хувь тамхигүй орчин л таны эрүүл мэндийн баталгаа байх болно гэдгийг санаарай.
Дам тамхидалтанд өртсөн насанд хүрэгчдэд:
Дам тамхидалтанд өртсөн хүүхдүүдэд:
Иймээс дам тамхидалтыг багасгах хамгийн нэн тэргүүнд хийх зүйл бол албан байгуулага олон нийтийн газар тамхи татах цэгийг байгуулах нь зүйтэй. Мөн тэднийг зөвхөн тамхи татах цэг дээр л татах зуршил бий болгох шаардлагатай болоод байна.
Мөн бага насны хүүхдүүдэд тамхины хор уршгийг ойлгуулах, суртчилах танин мэдэхүйн сургалт явуулах нь ирээдүйд тамхи татдаг хүмүүсийн тоог багасгах нэг арга юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт