ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ээдэмтэй сүүн зутан хийх жор

    Хаврын улирал дуусч, зуны дэлгэр сайхан цаг ирлээ. Энэ цагт л ээжүүд маань хөөрхөн алаг үрсдээ цагаан идээ сайн идүүлж, хөдөө агаарт амраадаг. Харин энэ үед хамгийн элбэг олдох ээдмээр хэрхэн амттай, шим тэжээлтэй хоол хийх жорыг танд зааж өгье. 

    Бэлтгэх арга: 

    Гурилаа тосгүй хайруулын тавганд шаргал өнгөтэй болтол нь бага зэрэг хуурч, дээр нь хайлуулсан цөцгийн тос эсвэл ургамлын тос хийнэ. Дараа нь гурил тос хоёроо бөөнгүй болтол нь сайтар хутгаад буцалгасан халуун сүү, халуун усыг хийж 3 минутын турш хутгаж буцалгана. Энэ явцад нухсан ээдмийг /урьдчилан ээдмийг жигдэртэл нухаж бэлтгэсэн байна/ хийж жигдэртэл хутгаад чихрийг хийж амтална. 

    Орц:

    • Сүү шаазан аяганы 2/3
    • Ус шаазан аяганы 1/2
    • Элсэн чихэр цайны халбагаар 1
    • Цөцгийн тос эсвэл ургамлын тос хоолны халбагаар 1   
    • Гурил цайны халбагаар 1
    • Ээдэм хоолны халбагаар 1

    Тэжээллэг чанар: 

    • Уураг 8.7 гр, тослог 15.8 гр
    • Нүүрс ус 16.6 гр
    • Илчлэг 243.4 ккал
    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй