Монгол Улсад 1944 оноос хойших 71 жилд 172 алтан мөрдөстөн буюу генерал цолтон төрөн гарсан байна. Монгол улсын генералуудын түүхэн цадигаас сонирхолтой баримтуудыг дурдвал тэдний дунд:
- Монгол Улсын маршал 3
- Армийн генерал 2
- Хурандаа генерал 8
- Дэслэгч генерал 18
- Хошууч генерал 107
- Бригадын генерал цолтон 28 байдаг.
- Хамгийн өндөр настан нь чөлөөнд байгаа хошууч генерал Т.Алтангэрэл 96 настай бол хамгийн залуу нь Мотобуудлагын тусгай бригадын захирагч, бригадын генерал, 38 настай Л.Онцгойбаяр ажээ.
- Дашрамд дурдахад, маршал Ю.Цэдэнбал 1944 онд 28 настайдаа генерал болж байв.
- Генералуудаас Улсын их хурал, Засгийн газрын гишүүн, сайд, дэд сайд зэрэг төрийн дээд албан тушаал хашсан 14 хүн байдаг.
- 1939 оны Халхын гол, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон генерал бол Т.Алтангэрэл гуай юм.
- Завхан аймгаас хамгийн олон генерал буюу 18 алтан мөрдөстөн төрсөн байдаг бол Говь-Алтайчууд генералынхаа тоогоор хоёрдугаарт ордог байна.
- Генералын хүүхдүүдээс офицер олноор төрсөн ч генералын хүү генерал болсон нь хурандаа генерал Б.Цогийн хүү хошууч генерал, техникийн шинжлэх ухааны доктор Ц.Геннадий юм.