ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    III эмнэлгийнхэн жагслаа

    П.Шастины нэрэмжит улсын төв III эмнэлгийн эмч ажилчид өчигдөр жагслаа. Тэд өдөрт  200 мянган хүн үйлчлүүлдэг, улсын хэмжээнд тархи, зүрх судасны мэс заслыг хийдэг ганц эмнэлэг атал өдрөөс өдөрт авто  зогсоолгүй болж иргэд тавтай үйлчлүүлэх боломжгүй болж байгааг эсэргүүцэн жагссан юм. 2006 оноос хойш тус эмнэлгийн эргэн тойронд барилга баригдсаар явган хүн ч явах боломжгүй шахуу болоод байгаа аж. Одоогийн  байдлаар хоёр ч барилга баригдаж буй бөгөөд эмнэлгийн тусламж авах гэсэн иргэд  яаралтай тусламжийн хэсгийн дэргэд автомашинаа шавааралдуулж тавихаас аргагүйд  хүрч байна гэж эмч нар хэллээ. 

    2013 онд эмч нарын хүсэлтийн дагуу хотын дарга Э.Бат-Үүл барилгуудын зөвшөөрлийг хүчингүй болгосон тушаал гаргасан ч барилгын компанийнхан хэрэгсэлгүй үргэлжлүүлэн барьсан  аж.
     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй