ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Эбола тойрсон баримтууд

    Эбола 1200  хүнийг “залгив“

    Өнгөрсөн оны сүүлээр буюу 12 сард Баруун африкийн нутгаадад анх дэгдэж өдгөө дэлхийн 17 оронд халдварлаад байгаа аймшигт Эбола вирусын халдвар хүрээгээ улам тэлсээр байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагийн мэдээлж байгаагаар вирусээр халдварласан 2383 тохиолдол бүртгэгдээд байгаагаас ийнхүү есхөн сарын дотор 1243 орчим хүн уг халдварын улмаас нас бараад байна.

    Дэлхий 750 сая ам доллар зарцуулаад  байна

    Биеийн шингэнээр дамжин хүнээс хүнд халдварладаг энэхүү аймшигт тахал нь анх 1976 онд Өмнөд Африкт бүртгэгдсэн хэдий ч энэ удаагийнх шиг гамшгийн байдалд хүрч байгаагүй юм. Эбола нь хүнээс хүнд арьс салст, биеийн шингэнээр дамжин халдварладаг бөгөөд өвчилсөн хүнд гэнэт өндөр халуурах, толгой болон булчин өвдөх, улмаар бөөлжих, суулгах шинж тэмдэгүүд илэрдэг байна. Халдвар авсан хүмүүсийн 90 орчим хувь нь шууд үхэлд хүрэх эрсдэлтэй.

    Одоогоор ДЭМБ, НҮБ-ын аюулгүй зөвлөл, Дэлхийн хүнсний хөтөлбөр, АНУ, Дэлхийн банк зэрэг олон улсын төлөөллүүд буцалтгүй тусламж илгээсээр нийтдээ 750 сая америк долларыг тахалтай тэмцэхэд зарцуулаад байгаа юм байна.

    120 эмч амиа алдав

    Олон улсаас маш олон сайн дурын эмч, сувилагч нар өмнөд африкт ажиллан халдвар авсан иргэдийг асарч байгаа ч харамсалтай нь нас барсан хүмүүсийн 10 хувь буюу одоогийн байдлаар 120 эмнэлгийн ажилтан халдварын улмаас амь насаа алдсан байна.

    Вакцин туршсан хүн эдгэрчээ

     ДЭМБ-аас Канад улсын эрдэмтдийн бүтээсэн, туршилтын шатандаа явж байгаа “Zmapp” нэртэй эбола вирусын халдварын эсрэг бүтээгдсэн вакциныг хүнд туршиж үзэх зөвшөөрөл олгосны дагуу өнгөрсөн 7 хоногт Эбола вирусын халдвар авсан Их Британийн иргэн, 29 настай Уильям Пули гэгч залуу бүрэн эмчлэгджээ.

    Zmapp туршилтын  бэлдмэлийн эмчилгээнд одоогийн байдлаар дэлхий даяар зургаан хүн л хамрагдаад байгаа ч эбола вирусын халдвар авсан хүмүүст ихээхэн үр дүнтэй нөлөө үзүүлж байгаа учраас энэхүү аймшигт тахал бүрэн эдгэрч болох юм гэх найдлагыг дэлхий дахинаа төрүүлж байгаа юм. Ямартай ч Zmapp  бэлдмэлийг 2015 оноос эхлэн үйлчилгээнд нэвтрүүлэх гэнэ

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй