ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Apple энэ намар 3 шинэ бүтээгдэхүүн худалдаанд гаргана

    1. Ирэх 10 дугаар сард худалдаанд гарах гэж байгаа IPhone6 гар утас энэ жилийн хамгийн их хүлээлттэй бүтээгдэхүүнээр тодроод байгаа. Тус утасны үнийн баримжаа, хэрэглээ, нэмэлт үзүүлэлт зэрэг бүх зүйлс олны хүртээл болсон бол саяхнаас Iphone 6 утасны хамгаалалтын гэрүүд худалдаанд гарсан байна.
    2. Apple-аас энэ намартаа багтааж гаргахаар зэхэж байгаа бас нэгэн утас бол “Iphone air” юм. Одоогоор “Iphone air” худалдаанд гарах албан ёсны тов гараагүй байгаа ч “Iphone 6”-г бодоход яльгүй том буюу 5,5 инчийн дэлгэцтэй, хүрээгээрээ дугуйрсан загвартай байх гэнэ. 2013 онд Apple-ийн хөгжүүлэлтийн хэлтэсийнхэн хэрэглэгчид том дэлгэцтэй утас эрэлхийлэх болсон талаар мэдэгдэж байсанчлан ийнхүү том дэлгэц бүхий “Iphone”-ийг худалдаанд гаргахаар болсон бололтой. Air-ийн хувьд нимгэн, том дэлгэцтэйгээс гадна өнгөний хувьд цайвар дэлгэц нь их тод дүрслэлтэй байхаар зохиогдожээ.
    3. 2014 оны ухаалаг цагнууд дотроос хамгийн шилдэгээр тодрох нь гарцаагүй болоод байгаа “Iwatch” мөн адил удахгүй зах зээлд гарна. “Iwatch” усны өндөр хамгаалалттайгаас гадна, өндөр даралт, хүчтэй цохилтод ч хагахгүй байх нягт шилтэйгээр бүтээгджээ. Түүнчлэн “Iphone”-ий бүх л функцуудыг агуулснаас гадна эрүүл мэндийн шилдэг аппликэйшнүүдийг суулгасан байна. Ингэснээр та өдөрт алхсан алхаа, идсэн хоолны калорийн хэмжээ зүрхний цохилт болон цусны даралтаа байнга хянах боломж бүрдэж байгаа юм. Дэлгэцийн хэмжээ нь 1,1-1,5 инч байхаар бүтээгдэж байгаа бөгөөд эмэгтэй эрэгтэй гэж 2 янз байх төдийгүй өнгөний сонголттой байх юм байна. “Iwatch”-ийг зах зээл дээр 150 доллараар худалдаалахаар төлөвлөжээ.
    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй