Дөнгөж бор хоолонд орж байгаа бяцхан үрдээ шинэхэн ээж та ямар хоол өгөхөө мэдэхгүй байна уу? Эсвэл бяцхан хүүхдийнхээ идэх хоолны цэсийг нэмэхээр шийдээд хоолны жор хайж байна уу? Тэгвэл цагаан будааны цутан хэрхэн хийх талаар хоолны жорыг зааж өгье.
Орц: Цагаан будаа хоолны халбагаар 1 Цөцгийн тос эсвэл ургамлын тос хоолны халбагаар 1 Гурил цайны халбагаар 1 Сүү шаазан аягаар 1 Ус шаазан аяганы 1/2 Элсэн чихэр цайны халбагаар 1 Давс бага зэргийн /чимх/ Гарц: 400 мл Тэжээллэг чанар: уураг 18.2 гр, тослог 22.8 гр, нүүрс ус 77.5 гр, Илчлэг 588.3 ккал |
Бэлтгэх арга: Цэвэрлэсэн цагаан будаагаа сайтар угааж болтол нь чанана. Дараа нь жигдэртэл нь нухаж давс, элсэн чихэр, цөцгийн тосоор амтлан сүүгээр шингэлж буцалгана. Буцалгах явцдаа гурилаа цацаж дахин буцалгана.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт