"Аз жаргалтай хүмүүс аз жаргал ирэхийг хүлээдэггүй. Тэд аз жаргалыг өөрсдөө хайж олдог" хэмээн California, Riverside их сургуулийн физилогич, профессор, "Аз жаргалын домог" номын зохиогч Sonja Lyubomirsky хэлжээ.
Аз жаргалыг 100 хувь гэж үзвэл 40 хувь нь биднээс өөрсдийн хийж буй үйлдлээс хамаардаг. Үлдсэн 50 хувь нь генээс хамаарч, ердөө 10 хувь нь эд материал, мөнгөнөөс хамааралтай байдаг гэнэ.
Ингээд танд аз жаргалтай амьдрахад туслах 10 зөвлөгөөг хүргэе.
Таньдаг ч бай, таньдаггүй ч бай бусдад туслаж, урам зориг өгч байх хэрэгтэй гэж профессор Sonja Lyubomirsky зөвлөж байна.
Долоо хоног бүр хүн баярлуулсан тэмдэглэл хөтөлдөг хүмүүс бие махбодын хувьд эрүүл, сэтгэл санаа өөдрөг байдгийг Калифорнийн их сургуулийн судлаач Robert Emmons олж тогтоожээ.
Шашин шүтдэг, ном зохиол уншдаг, оюунлаг зүйл хийдэг хүмүүс илүү их аз жаргалтай байдгийг судалгаагаар тогтоожээ.
San Francisco хотын их сургуулийн физологич, судлаач Ryan Howell үзвэр үйлчилгээ, концерт, жүжиг, дуурь, бүжиг үздэг хүмүүс илүү аз жаргалтай байдгийг олжээ. "Дуртай багийнхаа хувцсыг авч байснаас, найз нөхөд, хайртай хүнтэйгээ тэр багийнхаа тоглолтыг үзсэн нь илүү аз жаргалтай байх болно" гэж тэр хэлжээ.
Танд үнэртэй ус юм уу, хөгжмийн зэмсэг хоёрын аль нэгийг авах сонголт тулгарлаа гэж бодвол алийг нь авах вэ? Аз жаргалтай хүн бол эргэлзэлгүйгээр хөгжмийг нь авна. Спортын хэрэглэл, хөгжмийн зэмсэг, оюуны тоглоом шатар, даам зэрэг нь хувцас, сүрчиг авахаас илүү аз жаргалтай байлгахад үр дүнтэй.
Facebook-д хэдий олон цаг зарцуулна төдий чинээ "аз жаргал"-аасаа хумсалж байна гэсэн үг юм. Нийгмийн сүлжээнд олон цаг зарцуулдаг оюутнууд бусдыгаа бодвол илүү зожиг байдаг, тэр хэрээрээ сэтгэл хөдлөл багатай, гэрээ их санадаг, өөртөө итгэлгүй байдаг болохыг Вашингтон их сургуулийн судлаач Timothy Bono судалж тогтоожээ.
Утсаа байнга оролдож, имэйл хаяг, твиттер, инстаграм, Youtube бичлэг үзэж байдаг хүмүүс илүү их стресстэй байдгийг British Columbia их сургуулийн эрдэмтэн Kostadin Kushlev судалж тогтоожээ.
Pennsylvania's Wharton их сургуулийн маркетингийн профессор Cassie Mogilner "Цаг хугацааг илүү үр дүнтэй ашигладаг хүмүүс аз жаргалтай байдаг гэж" хэлжээ.
Заримдаа танд юу ч сонирхолтой санагдахаа байж, бүгдийг нь хийгээд үзчихсэн юм шиг санагддаг уу? Гэхдээ таны толгойд олон хөгжилтэй, сонирхолтой санаанууд байгаа. Та юу хүссэнээ л хий.
Алдаа гаргах нь юу болох, болохгүйг зааж өгдөг хамгийн сайн багш юм. Амжилтанд хүрсэн хүмүүс амжилтад хүрэхээсээ өмнө маш олон алдсан байдаг. Алдаа гаргахаас айх хэрэггүй. Харин ч юм сурч байна гэдгээ ухаарах хэрэгтэй.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт