“Авьяас” хүүхдийн ордны багш, сурагчид 2015 оны 4 дүгээр сарын 23-нд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгт “Монголын хүүхдийн төлөө” нэрэмжит шагналаа гардууллаа. “Авьяас” хүүхдийн ордон нь энэхүү шагналаа хүүхдийн төлөө бодитой ажил хийсэн цорын ганц хүнд жилд нэг удаа олгодог юм байна.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн санаачлан батлуулсан тамхины хяналтыг чангатгасан хуулийг ийнхүү багш, сурагчид талархан хүлээн авч байгаагаа илэрхийллээ.
Шагнал гардуулах үеэр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Хүүхэд тамхигүй эрүүл, зөв үлгэр дуурайл дунд өсөх ёстой” гэж хэллээ. “Авьяас” хүүхдийн ордны захирал С.Амгалан “Танд баярлалаа, цаашид архины хяналтын тухай хууль, гэр бүлийн тухай хуулийг олон хүн анхааран хүлээж байгаа, танд амжилт хүсье” гэв.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт