10. Salman Khan
Bollywood-ийн хамгийн халуухан жүжигчдийн нэг Salman Khan-ийн хөрөнгө 200 сая ам.доллар. Түүнийг Bollywood-ийн нүүр царай гэх нь ч бий.

9. Will Smith
Hollywood-ын алдарт жүжигчин Will Smith-ийн хөрөнгө 215 сая ам.доллар. Дэлхий нийтээрээ Will Smith-ийг болон түүний гэр бүлийнхнийг танихгүй хүн гэж байхгүй бөгөөд түүний тоглосон кино бүр маш их амжилтыг авч ирдэг байна.

8. Leonardo Di Caprio
Leonardo Di Caprio бол Hollywood-ын хамгийн алдартай жүжигчдийн нэг бөгөөд дэлхийд "Титаник" киногоороо алдаршсан билээ. Түүний хөрөнгө мөн л 215 сая ам.доллар юм байна.

7. Sylvester Stallone
Тэрээр Hollywood-ын хамгийн алдартай жүжигчдийн нэг бөгөөд "Rocky", "Rambo" киногоор нь дэлхий нийт сайн танидаг билээ. Sylvester Stallone-гийн хөрөнгийн хэмжээ 275 сая ам.долларт хүрдэг байна.

6. Keanu Reeves
Matrix киногоороо үзэгчдийн танил болсон алдарт жүжигчин Keanu Reeves-ийн хөрөнгийн хэмжээ 350 сая ам.доллар гэжээ. Түүний карьерийн эхлэл инээдмийн киногоор эхэлж байсан бол харин одоо хамгийн хүндэтгэл хүлээсэн жүжигчин хэмээн нэрлэгдээд байгаа юм.

5. Tom Hanks
Tom Hanks бол кино зохиолч, найруулагч, жүжигчин тэрээр дэлхийн хамгийн баян эрэгтэй жүжигчдийн нэг юм байна. Түүний хөрөнгийн хэмжээ 390 сая ам.долларт хүрчээ.

4. Johnny Depp
Johnny Depp-ийн хөрөнгийн хэмжээ 450 сая ам.доллар. Тэрээр одоог хүртэл үзэгчдийг байлдан дагуулсаар байгаа билээ. Мөн "Infinitum Nihil" компанийн эзэмшигч ажээ.

3. Tom Cruise
Tom Cruise бол дэлхийн хамгийн алдартай бас амжилттай яваа жүжигчдийн нэг. Түүний хөрөнгийн хэмжээ 480 сая ам.доллар.

9. Shah Rukh Khan
Bollywood-ийн хаан хэмээн нэрлэгддэг Shah Rukh Khan-ын хөрөнгийн хэмжээ 600 сая ам.долларт хүрчээ. Тэрээр дэлхийн хамгийн баян эрэгтэй жүжигчдийн нэгэнд зүй ёсоор ордог. Олон хүмүүс түүнийг маш өглөгч хэмээдэг.

10. Jerry Seinfeld
Дэлхийн хамгийн баян жүжигчдийн жагсаалтын нэгдүгээрт инээдмийн алдарт жүжигчин Jerry Seinfeld бичигджээ. Түүний хөрөнгийн хэмжээ 820 сая ам.доллар. Мөн түүний хөтлөн явуулдаг телевизийн шоу бүх цаг мөчид хамгийн шилдэг нь байсаар иржээ. Дашрамд дурдахад өнгөрсөн оны дэлхийн хамгийн баян эрэгтэй жүжигчнээр Jerry Seinfeld мөн шалгарч байсан юм.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт