ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Эмгэнэлт явдлын өмнөх түүхэн зургууд

    Бид амьдралынхаа дурсамжтай мөчийг үлдээх гэж зургаа авахуулдаг. гэрэл зурганд аз жаргал, гуниг, эмгэнэлтэй гээд олон дурсамжууд мөнхрөн үлддэг билээ. Харахад энгийн зураг ч эмгэнэлт явдал болохын өмнө амжиж дарсан түүхэн зургуудыг танд хүргэе.

    Байвгайн дайралт

    New Jersey-д энэ байвгайн зургийг нэгэн ууланд авирагч даржээ. Тэрээр баавгайтай таарч амжиж зургийг нь дарсан ч дараа нь бариулж нас баржээ.

    Jim Morrison

    Алдарт The Doors хамтлагийн гишүүн 1971 онд нас барахынхаа өмнөхөн энэ зургийг авахуулжээ. 27 настай Jim Morrison хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан гэдэг ч одоог хүртэл түүний үхлийн нууц бүрэн тайлагдаагүй байгаа юм.

    Columbine дунд сургууль

    Энэ зургийг Columbine дунд сургуулийн хамгаалалтын камернаас буулгажээ. Зураг дээр харагдаж байгаа William David Sanders багш хүүхдүүдэд буутай хүн ирж байгааг анхааруулж олон арван сурагчдын амийг аварсан ч өөрөө амьд үлдэж чадаагүй юм.

    Шөнийн цэнгээний газрын гал

    Rhode арлын The Station шөнийн цэнгээний газар болсон тоглолтын үеэр гал гарч 100 хүн нас баржээ. Цаана гал гарч эхэлж байгаа нь энэ зурганд буужээ.

    Paul Walker

    Жүжигчний нас барахаасаа өмнө авахуулсан хамгийн сүүлийн зураг.

    PSA 182 онгоц

    1978 онд Pacific Southwest Airlines-ийн 182 дугаартай онгоц өөр нэгэн онгоцтой мөргөлдсөний дараах зураг. Онгоцонд сууж явсан 139 хүнээс нэг нь ч амьд үлдээгүй.

    Notorious B.I.G.

    АНУ-ын реппер B.I.G. машиндаа буудуулж үхэхээс нэг минутын өмнө авахуулсан зураг.

    АНУ-ын 1961 оны тэшүүрийн тамирчид

    1961 онд АНУ-ын тэшүүрийн тамирчид Дэлхийн аваргад явахын өмнө. Тэднийг тээвэрлэж явсан онгоц газардахдаа осолдож сүйрсэн юм.

    Агаарын бөмбөлөг

    Шинэ Зеландад агаарын бөмбөлөг шатаж сууж явсан 11 хүн амь үрэгдэхийн өмнөх гэрэл зураг.

    Ian Curtis

    Та түүнийг таних уу? Ian Curtis бол 70 оны Joy Division гэдэг рок хамтлагийн дуучин байжээ. Тэр 1980 онд амиа хорлохын өмнөхөн нялх охинтойгоо авахуулсан зураг.

    Халлигийн гэр бүл

    Халлигийн гэр бүл амралтаараа зугаалахаар явж байна. Гэвч эмгэнэлт явдал болж тэдний сууж явсан Malaysia Airlines Flight 17 онгоц осолдсон билээ. Онгоцонд байсан 283 хүн бүгд нас барсан.

    Johnny Cash

    АНУ-ын дуучин, шүлэг, ая зохиогч Johnny Cash-ийн 2003 оны 9-р сард хамгийн сүүлчийн тоглолтон дээр дарсан зураг. Тэрээр тоглолтынхаа дараа чихрийн шижин өвчний улмаас нас баржээ.

    Титаник

    Титаник хөлөг онгоц 1,500 орчим хүний амь авч одохын өмнөх зураг.

    St. Louis удирдлагууд

    1943 онд St. Louis хотын удирдлагууд цэргийн онгоцны туршилтаар хөөрөхийн өмнө дарсан зураг. Золгүй явдлаар онгоц дэлбэрч онгоцонд байсан бүх хүн нас баржээ.

    Robert Overacker

    Robert Overacker усны мотоциклиор Ниаграгийн хүрхрээ рүү үсэрч нас барахын өмнөх агшныг авсан зураг. Тэрээр орон гэргүй, гуйлгачдыг халамжлахыг уриалж үүнд олны анхаарлыг хандуулахыг хүсч байсан юм. Гэвч түүний шүхэр нь задраагүйн улмаас доош унаж нас баржээ.

    Robin Williams

    Өөрийнхөө шүтэн бишрэгчтэй авахуулсан түүний сүүлчийн зураг. Удалгүй Robin Williams амиа хорлон нас барсан юм.

    Joe Kelly ба түүний хүүхдүүд

    2001 оны 9-р сарын 10-нд Joe Kelly бэйсболын тэмцээн дээр хүүхдүүдтэйгээ авахуулсан зураг. Маргааш нь тэрээр ихэр цамхагт байж алан хядагчдын халдлагад өртөн нас баржээ.

    Air France Flight 4590

     

    Парисаас Нью-Иоркийг зорин хөөрсөн онгоцонд гал гарч сүйрэхийн өмнө. Онгоцонд байсан 109 хүн бүгд нас баржээ.

    James Dean

    Амеркийн жүжигчин James Dean 1955 онд шатахуун түгээгүүрийн газар авахуулсан зураг. Дараа нь энэ машинтайгаа осолдож нас баржээ.

    George Mallory, Sandy Irvine хоёр

    1924 онд уулчин хоёр залуу Эверестийн оргил өөд авирч байгаад уулчдын багаас 244 метрийн хол зайд сураг тасарсан юм. Дараа нь тэдний цогцсыг олсон билээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй