Та ямар үед тэтгэмжийн даатгал авах эрхтэй вэ? Дараах нөхцөлд та тэтгэмжийн даатгал авах эрхтэй ажээ. Үүнд:
1. Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж авах:
Шимтгэл төлсөн хугацаа: Хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнө гурав ба түүнээс дээш сар
Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг дор дурьдсан хэмжээгээр бодно.
2.Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах:
Шимтгэл төлсөн хугацаа: Нийтдээ 12 сараас доошгүй, сүүлийн 6 сарын турш тасралтгүй төлсөн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг дараах хувиар тооцож 4 сарын хугацаанд төлнө.
3.Оршуулгын тэтгэмж авах:
Шимтгэл төлсөн хугацаа: Нийтдээ 36 сараас доошгүй. Үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан болон өвчний улмаас нас барсан бол шимтгэл төлсөн хугацааг харгалзахгүйгээр авах эрхтэй.
Мөн Нийгмийн датгалын сангаас тэтгэвэр авагч нас барвал оршуулгын тэтгэмж авах эрхтэй юм байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт