ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ухаалаг төхөөрөмжийг 1200 автобусанд суурилуулна

    “Улаанбаатар Смарт Карт” ХХК хэрэгжүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар том оврын автобусуудад тоног төхөөрөмж суурилуулах ажил үргэлжилж байна.

    Автобусны туршилтын үйл явцтай нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр болон албаны бусад хүмүүс танилцлаа. Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврээр зорчих карт буюу “Цахим карт”-ыг худалдах, цэнэглэх 450 цэг байгуулна. Зорчигчид “Цахим карт”-аа нэг удаа худалдан авч, 1000-100 мянган төгрөг хүртэл буюу өөрийн хүссэн хэмжээгээр мөнгө байршуулан цэнэглэж ашиглахаар тооцжээ.

    Иргэд ухаалаг автобусанд суухдаа урд талын хаалгаар сууж жолоочийн хажууд байрлах карт уншигч төхөөрөмжид цахим картаауншуулна. Харин буухдаа зөвхөн арын хаалгуудаар гарч, хаалганы дэргэд байрлах төхөөрөмжид цахим картаа дахин уншуулаад буух юм. Төсөл хэрэгжүүлэгчдийн төлөвлөснөөр төхөөрөмжийг нийтийн тээврийн 1200 орчим автобусанд 7 дугаар сарын 1 гэхэд суурилуулж, иргэдэд үйлчилж эхэлнэ гэлээ. Мөн иргэдэд үйлчлэх “Хэрэглэгчийн төв”-ийг 5 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй