ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    109 настай яст мэлхий жилийн дараа гэртээ иржээ

    Английн Кентэд амьдардаг Тобу хэмээх яст мэлхий өнгөрсөн оны таван сард алга болжээ. Түүний эзэн 74 настай Wendy Stoke бүхэл жилийн турш  Тобуг эрж хайсны эцэст энэ долоо хоногт олсон байна. Сайн санаат хүмүүс түүний яст мэлхийг олж авчирч өгсөн ажээ.

    Тобуг гэрээс нь 22 милийн цаанаас олсон бөгөөд Wendy Stoke ярихдаа "Түүнийг олоод халамжилж байсан хүн бүр жинхэнэ эзэндээ очтол энэ бүх цагуудад хамгаалж байсан гэж би итгэдэг" гэжээ. 

    Тобу 1980 оноос хойш  Wendy Stoke-ийн тэжээвэрт амьдарч байжээ. Харин өнгөрсөн 11 сарын турш Тобугийн адал явдалт аялал дуусч энэ долоо хоногт гэртээ ирсэн байна. 

    "Би үргэлж л Тобутой хамт явдгийг хүн бүр мэднэ. Харин түүнийг алга болсон хойгуур би маш их ганцаардсан. Цаг зав гарах бүрт л би Тобуг хайж энэ хавийн бүх газрыг дуусгаад байсан юм" хэмээн Wendy Stoke ярьжээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй