ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Санаанд багтамгүй таашаалтай 10 ажил

    Эдгээр хүмүүс нь дэлхийн хамгийн атаархмаар ажлуудыг хийдэг байж болох юм. Гэхдээ та тэднээс илүү ажилдаа дуртай байдаг гэдэгт итгэлтэй байна. Танд дэлхийн хамгийн хачин, гайхалтай ажлуудыг сонирхуулъя.

    Амралтын газар шалгагч

    34 настай Ben Southall гэдэг залуу дэлхийгээр тойрч далайн эргийн амралтын газруудад амарч түүнийхээ тухай сэтгэгдлээ блогтоо бичиж мөнгө олдог байна. Амралтын газрын усан санд сэлж, массажинд орж, үнэтэй буудалд байрлах, рестораны хоол гээд бүхий л үйлчилгээг "шалгадаг". Түүнд бараг 35 мянган амралтын газраас амрах хүсэлт ирсэн гэнэ. Атаархмаар ажилтай залуу зургаан сарын дотор 111,000 долларын орлого олдог байна. Одоо гэхэд тэрээр Австралийн нэгэн арлын гурван өрөө, усан сантай тансаг буудалд байрлаж байгаа гэнэ.

    Тансаг загварын ор шалгагч

    Luxury bed tester

    Английн Birmingham хотын Их Сургуулийн оюутан 22 настай Roisin Madigan  жинхэнэ мөрөөдлийн ажилтай болжээ. Тансаг загварын ор үйлдвэрлэгчдийн орон дээр сарын турш унтаж үзсэн сэтгэгдлээ блогтоо бичсэнийхээ төлөө сардаа 1000 евро авдаг гэнэ. Сар орон дээр нь унтсаны дараа түүнд ямар нэгэн асуудал гараагүй бол ажлаа хүлээлгэж өгдөг байна.

    Усан гулгуур шалгагч

    Resort waterslide tester
    Дэлхийн өнцөг булан бүрийн усан паркийн усан гулгуурыг шалгадаг ажилтай азтай залууг Tommy Lynch гэдэг. Тэрээр одоо 29 настай First Choice гэдэг усан гулгуур шалгадаг том компанид ажилладаг байна. Жилдээ дунджаар 44 мянган км аялаж ажлаа хийдэг гэнэ.

    Мэргэжлийн биеэ үнэлэгч шалгагч

    Professional prostitute tester

    Jaime Rascone гэдэг залуу DJ хийдэг. Гэхдээ тэрээр бас нэгэн эрчүүдийн атаархлыг төрүүлэхүйц ажил давхар хийдэг. Энэ бол дээд зэрэглэлийн мэргэжлийн биеэ үнэлэгчидтэй унтаж үзэн дүгнэх ажил юм. Тэднийг "ажлаа" яаж хийдэг, хөдөлдөг, дуугардаг, хэрхэн харьцдаг зэргийг дүгнэн тусгай үйлчилгээ үзүүлдэг компаниудаас цалингаа авдаг байна. Гэхдээ Jaime Rascone сардаа нэг л удаа, жилдээ 6-7 удаа биеэ үнэлэгчдийг "шалгадаг" гэнэ. 

    Дарс амтлагч

    Wine tester and blogger

    Өдөр болгон 450 шил дарстай гэртээ ирээд нэг нэгээр нь амсаж үзээд жиргэснийхээ төлөө сардаа 10,000 доллар олдог байна гээд төсөөлөөд үз дээ. Энэ сонирхолтой ажлыг Hardy Wallace гэдэг залуу хийдэг байна. Твиттер, Facebook-ийн дарс сонирхогчид түүний "дарсан дундах" амьдралаар "амьсгалдаг" гэнэ.

    Чихэр шалгагч

    Candy taster

    12 настай Harry Willsher хүү чихрийн үйлдвэр дээр чихрийн амт шалгагч хийдэг байна. Хүүхдүүдийн хувьд энэ бол жинхэнэ диваажингийн орон юм. Түүний ажил бол худалдаанд гараагүй нууц жортой чихрүүдийг амталж, үнэртэн үнэлгээ өгдөг байна. Тэрээр Swizzell's Matlow чихрийн үйлдвэрийн зарласан уралдаанд түрүүлснээр энэ ажлыг хийх эрхтэй болжээ. Тэр бол дэлхийн хамгийн залуухан ахлах чихэр амтлагч юм.

    Бэлгэвч туршигч

    Condom tester

    Бэлгэвчний алдарт Durex үйлдвэрийн марктенгийн менежер Sam White Австралид нэгэн сонирхолтой ажлын байрны зар тараажээ. Энэ бол 18-с дээш насны 200 хүнийг бэлгэвч шалгах ажилд авна гэжээ. Тэд бүгд 60 долларын Durex бэлгэвч хожих ба азтай нэг нь 1000 доллар авна гэсэн байна. Харамсалтай мэдээ дуулгахад энэ "ажлын байр"-нд сул орон тоо үлдээгүй гэнэ.

    World of Warcraft тоглоом шалгагч

    World of Warcraft Tester

    Энэ бол дэлхий дээр хамгийн олон хүн тоглодог компьютер тоглоомуудын нэг World of Warcraft буюу WoW-ийн тоглогчдийн хувьд мөрөөдлийнх нь ажил юм. Уг тоглоомыг дэлхий дээр 12 сая хүн өдөр шөнөгүй тоглодог гэнэ. Тоглоом зохиогч The Blizzard компани компьютер тоглоом туршигч гэсэн ажлын байр байдаг байна. Гэхдээ заримдаа хүсээд байх жил биш гэнэ. Учир нь өдөрт заавал 4 цагаас илүү тоглох ёстой байдаг.

    Музейн зугаа цэнгэлийн захирал (6 настай)

    Director of Fun at a museum (age 6)

    Зургаахан настай хүү Sam Pointon Нью-Иоркийн Галт тэрэгний Үндэсний музейд захирлаар орох хүсэлтээ гарган өргөдөл бичжээ. Учир нь музейн захирал Andrew Scott тэтгэвэртээ гарах дөхсөн байсан юм. Sam Pointon захидалдаа "Би мэднээ зургаахан настайгаа. Гэхдээ би энэ ажлыг хийж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Надад тогоор ажилладаг галт тэрэг байгаа. Би галт тэргээ маш сайн мэддэг. Нэг дор бүр хоёрыг ч удирдаж чадна" гэж бичжээ. Музейн хүний нөөцийн ажилтан түүнийг өхөөрдөн "Музейн зугаа цэнгэлийн захирал" гэсэн нэртэй ажилд авчээ. 

    Google Maps-ийн дугуй унан зураг дарагч

    Bike rider-photographer for Google Maps

    Google компани Францын гудамжаар дугуй унан явах ажил хийлгэхээр нэгэн азтай залууг ажилд авчээ. Машинаар явах боломжгүй газраар дугуйтаагаа явж, дугуйн дээрх зургийн аппарат өөрөө автоматаар  зургаа дарсаар байх юм. Энэ дугуйн дээр есөн талтай зургийн аппарат, GPS, компьютер, генератор байрлуулсан байдаг. Зургуудийг  Google Street View Map"д ашигладаг байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй