Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Эрин интернэйшнл” ХХК-ийн барилгын хашаанд өргөгч краны суман дээрээс хүн үсэрч амиа хорлох гэж байна гэсэн дуудлага өчигдөр өдрийн 16:46 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлага хүлээн аваад Нийслэлийн Аврах ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай бүлэг очиход иргэн Ц /40 настай, эр/ тус барилгын компаниас ажлын хөлс өгөөгүй шалтгаанаар өргөгч краны суман дээрээс үсэрч амиа хорлох гэж байсныг хэлэлцээр хийн буулгаж тус дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлсэн байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт