ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Алхаж үзээгүй хэт тарган 3 хүүхдийнхээ төлөө бөөрөө зарна

    Энэтхэгийн Гужарат тосгоны нэгэн ядуу гэр бүлд гурван хүүхдийнх нь таргалалт маш хүнд асуудал болоод байгаа ажээ. Гэр бүлийн тэргүүн арга барагдахдаа хүүхдүүдийнхээ эмчилгээнд зориулж нэг бөөрөө зарахад бэлэн байгаа гэнэ. Түүний охин Йогита нь 5 настай, Аниша нь 3 настай бол бага хүү Харш нь 1 нас 5 сартай ажээ. Гэтэл охин Йогита 34 кг, Аниша 48 кг, бага хүү Харш нь 15 кг жинтэй гэнэ. Тиймээс тэднийгээ эмчлэхийн тулд өрхийн тэргүүн Рамешбхай Нандвана нэг бөөрөө зарахаар төлөвлөсөн талаар “DailyMail” сонин мэдээлжээ.

    Хүүхдүүдийн аав Рамешбхай Нандвана “Миний хүүхдүүд маш хурдан өсч том болж байна. Тэр хэрээр тэдэнд ноцтой асуудал тулгарах болно. Бид хүүхдүүдээ үхэх вий гэхээс л айж байна. Тэднийг маань өлсгөлөн зовоож, өлсөхийн хэрээр уйлж хашгачин хоол нэхэж, цаг ямагт идэхийг хүсч байна" хэмээн сэтгүүлчид зовлонгоо ярьжээ.

    Гэхдээ түүний ууган охин болох 6 настай Бхавика нь хэвийн хөгжилтэй бөгөөд одоо 16 кг жинтэй. Ууган охин нь хэвийн төрсөн ч гурван дүү нь дутуу төрж, төрсний дараа сул дорой биетэй байсан хэдий ч өсөхийн хэрээр таргалж эхэлжээ.

    Тэд өдөр бүр зургаан удаа хооллохдоо бялуу, гадил, чипс, жигнэмэг, ногоотой шөл иддэг байна. Тиймээс Рамешбхайн гэргий гал тогоонд амьдрахаас өөр аргагүй болдог ажээ. Гэрийн эзэн “Бид олон жижиг эмнэлэгт үзүүлсэн боловч тэд оношийг нь хэлж мэдээгүй. Өөр том эмнэлэгт үзүүл гэдэг. Том эмнэлэг нь эмчилж болно гээд маш их төлбөр нэхсэн. Гэтэл би сард 3000 рупи /35 евро/ олж түүнийгээ бүгдийг нь хоол унданд зарцуулдаг” хэмээн зовлонгоо ярьсан байна.

    Уг өвчин нь ойролцоогоор 12.000-15.000 төрөлт тутамд нэг тохиолддог ажээ. Дэлхийд нэрлэгдсэн нэршил нь “Prader-Willi-ийн хам шинж” бөгөөд дааврын өөрчлөлттэй холбоотой гэнэ.

    Өнөөдрийг хүртэл гурван хүүхэд нь хөл дээрээ алхаж үзээгүй бөгөөд ойр зуур газар мөлхөх, өнхрөх зэргээр явдаг байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй