ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхийд 25 сая ижил хүйстэн гэрлэлтээ батлуулжээ

    АНУ-ын хувьд иргэдийн 60-аас дээш хувь нь ижил хүйстэнтэйгээ гэрлэхийг хүлээн зөвшөөрч дэмждэг учраас тэдгээр хүмүүс нийгмийн шахалт хавчилгад орохгүйн тулд тус улсыг зорих нь элбэг байдаг нь тогтоогджээ. 

    Нидерланд улс 2001 оны 3 дугаар сард хамгийн анх ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрсөн хуулийн төслийг баталсан улс болж байжээ. 

    Түүнээс хойш дэлхийн 16 орон ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалах, тэдний гэрлэлтийг зөвшөөрсөн бөгөөд үүнд Аргентин, Белги, Бразил, Канад, Франц, Дани, Исланд, Нидерланд, Шинэ Зеланд, Норвеги, Португали, Испани, Өмнөд Африк, Швед, Их Британи, Уругвай, АНУ зэрэг орнууд нэгдсэн бол Люксенбург 2015 оноос эхлэн нийгмийн цөөнхүүдийг дэмжихээ мэдэгджээ. Эдгээр орнуудаас АНУ хамгийн сүүлд буюу өнгөрсөн оны 6 дугаар сард ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрсөн бөгөөд тус улсын ерөнхийлөгч Барак Обама ижил хүйстнүүдийг дэмжихээ илэрхийлсэн Америкийн анхны ерөнхийлөгч болж байжээ. 

    Харин дэлхийн 38 улс оронд ижил хүйстний гэрлэлтийг хориглосон байдаг учраас тэдгээр улсад байдаг нийгмийн цөөнхүүд АНУ-д очиж амьдрах, тэднийг хүлээн авахыг хүсэх болжээ. 

    Ижил хүйстнүүд болон ижил хүйстэнтэгээ гэрлэгсдийн 70 хувь нь эрчүүд байдаг бол үлдсэн 30 хувь нь эмэгтэйчүүд байдаг гэнэ. 

    Дэлхийн улс орнуудад ижил хүйстнүүд өөрсдөө ингэж төрөөгүй тэд адилхан л хүн учраас тэднийг итгэж, дэмжээч хэмээн ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалахын төлөө тэмцдэг 150 сая гаруй тэмцэгч байдаг.

    2012 оны 5 дугаар сард Унгар улсад болсон хүний эрхийн төлөөх жагсаалын ижил хүйстэн төлөөлөгчид. 

    2013 онд АНУ ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжсэн хууль баталсны дараахан гэрлэлтийн баталгаагаа гардан авч буй хос. АНУ-д тус хууль батлагдсаны дараа 350 хос ганцхан өдрийн дотор гэрлэлтээ бүртгүүлж байжээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй