ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхийн хамгийн өхөөрдөм ноход

    Монголчууд нохойг хамгийн сайн анд нөхөр гэж үздэг. Өнөөдөр ч бид нохой сонирхон тэжээж анд нөхрөө болгосоор байна. Тэгвэл танд дэлхий дээрх хамгийн өхөөрдөм, хайр татсан нохдыг танилцуулж байна.
     
    1. Pug
    Pug бол хамгийн өхөөрдөм нохойны нэг. Түүнийг хажуудаа хөтлөөд явахад хичнээн өхөөрдөм хөөрхөн болохыг энэ нохойг тэжээдэг хэн бүхэн мэднэ. Хар том нүд "намайг хэзээ ч битгий орхиоч" хэмээн харж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг байна.

    2. Skye Terrier
     Энэ үүлдрийн нохойг хамгийн анхны анч нохой хэмээн үздэг. Тэрээр маш үнэнч, нөхөрсөг бөгөөд хүний хамгийн сайн найз болж чаддаг гэнэ.


     
    3. Boxer
    Boxer нь маш том булчинлаг нохой юм. Хэрвээ та түүний зан чанарыг мэдэхгүй бол хараад л шууд айх болно. Гэсэн ч та түүний нүдийг харвал баяр хөөр хайр мэдэрнэ.

    4. Greyhound
    Greyhound үүлдрийн нохой бол дэлхий дээрх хамгийн эртний нохдын нэг юм. Мөн хүний үнэнч сайн найз бөгөөд гэр бүлээ хамгаалахдаа гаргууд сайн. Түүний хамгийн их хүсдэг зүйл бол гэр бүлийнхэнтэйгээ цагийг хамт өнгөрөөх, тэврүүлж ноолуулах дуртай аж.

    5. Bichon Frise
    Bichon үүлдрийн нохой хүний сайн нөхөр байж чаддаг бөгөөд анхлан нохой тэжээх гэж байгаа хүмүүсийг Bichon-ыг сонгохыг зөвлөдөг байна. Энэ үүлдэрийн нохойнд эмэгтэйчүүд, хүүхдүүд их хайртай. Өндөр нь 23-30 см бол жин нь ердөө 5-10 кг.  Яг л өхөөрдөм хөөрхөн чихмэл тоглоом шиг ажээ.

     
    6. Mastiff
    Mastiff үүлдэрийн нохой нь дэлхий дээрх хамгийн эртний нохойд тооцогддог байна. Маш аймар харагддагч түүний зан чанар зөөлөн, нөхөрсөг бас сайхан сэтгэлтэй хэмээдэг байна.

     
    7. Boston Terriers
    Өнөөдрийг хүртэл энэ үүлдрийн нохой дэлхийд алдартайд тооцогдсон хэвээр байна. Хүмүүс энэ үйлдрийн нохойг зондоонч гэж үздэг байсан ч харин өнөөдөр түүнийг гэр бүлийн сайн найз, өхөөрдөм болохыг нь мэдрэх болсон байна.

     
    8. English Toy Spaniel
    Энэ үүлдрийн нохойг ганц бие хүмүүс маш их худалдан авдаг бөгөөд хүний үнэнч сайн нөхөр нь юм.
     

    9. Australian Shepherd
    Угтаа бол энэ нохойг мал хариулах зорилгоор тэжээдэг байжээ. Гэхдээ энэ үйлдрийн нохой гэр бүлийн хамгийн сайн найз, туслагч нь болж чаддаг байна.

    10. Great Dane
    Great Dane үүлдрийн нохой нь дэлхий дээрх хамгийн том нохой бөгөөд маш сайхан сэтгэлтэй. Гайхалтай нь тэрээр цаг үргэлж тэврүүлэхийг хүсдэг гэнэ. 
     
     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй