Нийслэлийн ЗДТГ, Олон Улсын Бүгд найрамдахчуудын хүрээлэнтэй хамтран Авлигатай тэмцэх газрын дэмжлэгтэйгээр “Нээлттэй Улаанбаатар-2014” авлигын эсрэг олон улсын форумыг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж байна. Тус форумд УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, нийслэл, дүүрэг, 21 аймгийн удирдлагууд, нийслэлийн харъяа агентлаг, иргэний нийгмийн байгууллагууд, гадаадын 17 орны 42 олон улсын байгууллагын 258 төлөөлөгч оролцож байна.
Авлига гэдэг зүйл манай улсын тусгаар тогтнолд заналхийлж байгаа хамгийн аймшигтай зүйл болоод байгааг нийслэлийн засаг дарга бөгөөд улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл онцолсон юм. Авлигын эсрэг тэмцэж байгаа хүн бүхнийг би эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө, гэр бүл, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө тэмцэж байна гэж хэлмээр байна. Тиймээс ч би нийслэлийн нутгийн захиргааны ажилтнууддаа ажлынхаа ширээн дээр хүүхдийнхээ зургийг тавьж, хэний төлөө ажиллаж, хэнд ямар хот үлдээх гэж буйгаа үргэлж санаж бай гэж захидаг” хэмээн онцоллоо.
Дэлхийн банкны судалгаагаар нийслэлийн нутаг дэвсгэрт 2003-2012 оны хооронд олгосон газруудыг дуудлага худалдаагаар худалдсан бол 2012 оны нийслэлийн төсвийг 35 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээний орлогыг олох байсан нь авлига гэдэг зүйл эдийн засагт ч асар их сөрөг нөлөө үзүүлж буйг харуулж байна гэсэн юм.
“Нээлттэй Улаанбаатар-2014” авлигын эсрэг олон улсын форум эхний өдрөө хөтөлбөрийн дагуу үндсэн илтгэлүүдээр үргэлжилж байна. Энэ удаагийн форумд НӨХГ-ын дарга Ш.Төмөрбаатар “газар олголт ба өмчийн бүртгэл” гэсэн сэдвээр илтгэл тавьсан юм.
Тус форумаас Авлигын эсрэг Улаанбаатар тунхаглалыг гаргахаар зохион байгуулагчид төлөвлөж байна
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт