ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй нүдтэй 10 бүсгүй

    Нүдийг сэтгэлийн толь гэдэг. Энэ ч утгаараа таны нүүрний хамгийн чухал үнэ цэнэтэй хэсэг бол нүд юм. Аливаа хүний нүд рүү хараад л тухайн хүнийхээ сэтгэл хөдлөл, зан чанарыг ч хараад мэдрэх боломжтой. Тэгвэл дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй нүдтэй бүсгүйчүүдийг АНУ-ын "Viral shares" сайт тодруулсныг таньд танилцуулъя. 

    10. Charlize Theron

    Hollywood -ийн ялдам дур булаам эмэгтэйчүүдийн нэг алдарт жүжигчин, загвар өмсөгч Charlize Theron-ыг дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй нүдтэй бүсгүйн 10 дугаар байранд шалгаруулсан байна.

    9.  Milla Jovovich
    Америкийн нэрт жүжигчин, дуучин, загвар өмсгөгч Milla Jovovich-ийг “Resident evil” цувралд тоглосноор нь Холливуд хүлээн зөвшөөрдөг билээ. Мөн тэрээр “Максим” сэтгүүлээс нэрлэсэн хамгийн тачаангуй бүсгүйчүүдийн нэгээр тодроод байсан юм. Харин энэ удаа дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй нүдтэй бүсгүйгээр энэ жагсаалтад бичигдсэн байна.


     
    8.  Celina Jaitley
    Энэтхэгийн алдарт жүжигчин Celina Jaitley-г энэ байранд шалгарууосан бөгөөд түүний дур булаам нүд олны харцыг ихээхэн булаадаг байна. 2001 онд тэрээр Энэтхэгийн миссээр тодорч байсан билээ.

    7. Kristin Kreuk
    Канадын жүжигчин Америкийн цуврал киногоороо алдартай Kristin Kreuk-ийг дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй нүдтэй эмэгтэйгээр тодруулсан байна.

    6. Giada De Laurentiis
    Зохиолч телевизийн алдартан Giada De Laurentiis нүдийш үнэхээр үзэсгэлэнтэй гэж олон нийт шагширдаг байна. Тэрээр жагсаалтын зургадугаар байранд багтсан байна.


     
    5. Audrey Hepburn
    Оскарын шилдэг жүжигчний шагналт Audrey Hepburn-ний нүдийг дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй нүд хэмээн жагсаалтын тавд бичсэн байна. Түүний тормолзсон алаг нүд яахын аргагүй олныг гайхшруулдаг.


     
    4. Elizabeth Taylor
    Тэрээр Оскарын шагналыг хоёр ч удаа хүртсэн бөгөөд бүр жаахан байхаасаа л алдар нэрд хүрсэн жүжигчин юм. Түүний гялтганасан цэнхэр нүд яахын аргагүй хамгийн үзэсгэлэнтэй дур булаам нүд байх нь гарцаагүй юм.

    3. Kristen Stewart
    Twilight киноны Bella-гийн дүрээр олонд танигдсан залуухан жүжигчин Kristen Stewart-ийн нүдийг жагсаалтын гуравдугаарт тодруулсан байна. Түүний нууцлаг нүд яахын аргагүй энэ жагсаалтанд багтах учиртай.


     
    2. Angelina Jolie
    Нэг удаагийн Академийн, хоёр удаагийн Дэлгэцийн жүжигчдийн холбооны, гурван удаагийн Алтан Бөмбөрцөг шагналт жүжигчин Angelina Jolie-г дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй нүдтэй бүсгүй хэмээн нэрлэжээ. Үүнтэй маргах хүн ч үгүй биз. Түүний уруул мөн олонд гайхагддаг билээ.

    1. Aishwarya Rai
    Жагсаалтын тэргүүн байрыг өөрөөр хэлбэл дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй нүдтэй бүсгүйгээр Энэтхэгийн жүжигчин Aishwarya Rai-г тодруулсан байна. Тэрээр 1994 оны дэлхий миссээр тодорч байсан юм. Түүний янзага шиг сэргэлэн цовоо ухаалаг нүд дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй нүднүүдийг тэргүүлсэн байна.


     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй